Цэс Close

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Батын Батбаатар Монгол түмэндээ хандаж Шинэ жилийн баярын мэндчилгээ хүргэлээ

Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ. Иргэний Зориг Ногоон намын гишүүд дэмжигчид ээ та бүхэндээ ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэн мэндчилж байна. Шинэ бүхэн мөн шинэ цаг хугацааны эхлэл нь монголчуудын хувьд ололт амжилтаа тунгаан бодож ирж буй цаг хугацаандаа амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж цаашдын зорилго, үйл ажиллагааны агуулга, үр бүтээлийг тодорхойлдог билээ. Улиран одож буй 2024 онд бидний хувьд сорилт бэрхшээл, ололт амжилт, туршлага олж авсан бас нэгэн сургамжит түүхэн цаг хугацаа болж өнгөрлөө.

Бид УИХ-ын ээлжит сонгууль мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд амжилттай оролцон парламентад суудалтай 5 намын нэг болсон нь бидний үйл ажиллагаа тогтвортой байгааг илэрхийлээд зогсохгүй улс орон даяар ногоон улс төрийн үзэл баримтлал өсөн нэмэгдэж буйг харуулж байна аа. Бид эх дэлхий байгаль орчныхоо төлөө нэгдэж чадвал эерэг өөрчлөлт гарах боломжтой гэдгийг хамтдаа харуулж чадлаа. Мөн улс төрийн намын тухай шинэчилсэн хуулийн дагуу намын дүрмийг өөрчлөн дотоод зохион байгуулалтыг сайжруулж намын удирдлагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40%-иас доошгүй байх заалтыг хэрэгжүүлж сонгуулийн нэр дэвшигчдийн хүйсийн төлөөллийг 49, 51%-ийн харьцаатай бүрдүүлснээр иргэд сонгогчдын дэмжлэгийг хүлээж чадлаа. Үүний зэрэгцээ гадаад харилцаа хамтын ажиллагааг улам өргөжин бэхжүүлсэн түүхэн он байлаа. Бид бүс нутгийн ногоон намуудын анхдугаар дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлээр туршлага, мэдлэг солилцох, биологийн олон янз байдлыг хамгаалах байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүн амын байгаль орчны соёлыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, бүс нутгийн экологи, цаг уурын салбарт үндэсний эрх ашгийг хамгаалах хүчин чармайлтыг нэгтгэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Бид намын анхан шатын байгууллагын үйл ажиллагаа өргөжин тэлж гишүүд дэмжигчдийн тоо нэмэгдэж орон нутгийн ИТХ-д төлөөлөлтэй болсныг хэлэхэд таатай байна аа. Энэ бол биднийг дэмжигчид сонгогчид бидний үйл хэрэг, үнэт зүйл, хүний эрх, шударга байдлын төлөө тууштай тэмцэж ирснийг хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрч, дэмжиж байгааг харуулж байна аа гэж Иргэний Зориг Ногоон Намынхан үзэж байна аа. Иймээс бид илүү сайн нэгдэж ногоон хөгжил, нийгмийн шударга ёс, ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог дэмжиж Монгол орны ирээдүйн хөгжил цэцэглэлтийн үндэс болох байгаль орчныг хамгаалах үйлсэд хамтдаа хүчин зүтгэх болно. Эрхэм хүндэт ард иргэд ээ Шинэ бүхний эхлэл нь урам зориг, эрч хүч, баяр баясал, шинэ зорилгыг бэлгэддэг билээ. Та бүхэндээ сэтгэл догдлон хүлээж буй шинэ бүхний эхлэл шинэ ондоо эрүүл энх байж, амжилт бүтээл урам зоригоор дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Айлчлан ирж буй 2025 ондоо Иргэний Зориг Ногоон Намын гишүүд та бүхний байнгын дэмжлэгтэйгээр энэхүү амжилтаа бататган, улс орон, цаашлаад бүс нутгийн хэмжээнд илүү ногоон хөгжлийг дэмжсэн, илүү шударга, ирээдүйн төлөө тууштай зүтгэсэн шинэ ондоо итгэл найдвар дүүрэн эрч хүчтэй байхыг хүсэн ерөөе өө. Шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах