Цэс Close

ИЗНН-ын Их хурлаа есдүгээр сарын 09-нд хийнэ

Иргэний Зориг Ногоон нам шинэ даргатай болсноор үйл ажиллагаа нь идэвхжин сэргэх болсон. ИЗНН гишүүдээ оролцуулсан Их хурлыг энэ есдүгээр сарын 09-ний өдөр хийхээр болжээ.

Намын Их хурлыг хуралдуулах товыг ИЗНН-ын Үндэсний хорооны наймдугаар сарын 05-ны өдрийн хурлаар шийдвэрлэж, намын Их хурлын төлөөлөгчийн тоо, хурал зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг намын дарга Батын Батбаатараар ахлуулан баталсан байна.

Монголын улс төрийн гуравдагч хүчин болох ИЗНН ногоон хөгжлийн үзэл баримтлалаасаа хэзээд ухраагүй, шинэчлэн хөгжүүлж ирсэн.  УИХ-д хэдэнтээ суудал авч, улс орныхоо хөгжилд дуу хоолойгоо хүргэж, улс төр нийгмийн үйл хэрэгт дуу хоолой, үзэл санаагаа хүргэж ирсэн тус нам сүүлийн үед улс төрийн үйл явдалд улам идэвхийлэн оролцож байгаа нь үйл явдлуудаас харагдаж байна.

Одоо ИЗНН намынхаа шинэчлэл, Монголын улс төрд ямар байр суурьтай байх, гишүүнчлэлийн бодлого нь хэрхэх,  улмаар улс орны хөгжүүлэх ямар бодлого  боловсруулахаа  энэ удаагийн Их хурлаараа цэгцэлж авах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах