Цэс Close

ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөө

ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөө.
Энэ тадаар тус намын дарга Б.Батбаатар: ИЗНН үүсгэн байгуулагдсанаас хойш 24 жилийн хугацаанд улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн. Бид УИХ-ын сонгуульд амжилттай оролцож УИХ, ЗАсгийн газарт болон орон нутгийн удирдлгад ард түмнийг төлөөлж ажиллаж байсан улс төрийн хүчин. ИЗНН энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцох  нь нэгдүгээрт Үндсэн Хуульд заасан эрх, хоёрдугаарт ард түмний нийтлэг эрх ашгийг өнөөдрийн монголын амьдралын чанар, хөгжил дэвшил, өнөөдрийг өөрчилж шинийг бүтээх зорилготойгоор сонгуульд оролцож байна. Бид хуулийн хүрээнд болон СЕХ болон төрийн захиргааны байгууллагууд, иргэд сонгогчид, намын гишүүд, хэвлэл мэдээлэл болон бусад улс төрин намуудтай хамтран шудрагаар ажиллах ийм хүсэл эрмэлзлэлтэй ажиллаж байна. ИЗНН өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг баталж улмаар Үндэсний Аудитийн газарт хүргүүлж  аудитийн дүгнэлт гаргуулсан. Аудитийн дүгнэлт хуулийн дагуу СЕХ-нд хүргэгдэн ирсэн байх гэж найдаж байна. 
Мөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөрҮндэсний хороо төлөөллийн төв байгууллага маань хуралдаж хуульд заасны дагуу ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд дангаар оролцох шийдвэр гаргасан. Ингээд энэхүү хуралдаанаас гарсан шийдвэр, тогтоолыг болон хуульд заагдсан бусад шийдвэр тогтоолыг хангаж өнөөдөр энд хүрэлцэн ирлээ. Улмаар та бүхнийгхүндэтгэлтэйгээр хүлээн авч хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж байна" гэлээ.
Мөн тэрбээр, ИЗНН энэ удаагийн сонгуульд монголчуудын эрх чөлөөний төлөө, монголчуудын шудрага ёсны төлөө, байгаль эх дэлхийн төлөө, хөгжил дэвшлийн төлөө энэ сонгуульд оролцохоо мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах