Цэс Close

Израилийн дайралтанд өртөж байгаа Иран гал зогсоох хэлэлцээрээс татгалзжээ

Израилийн дайралтанд өртөж байгаа энэ үед гал зогсоох хэлэлцээр хийвэл олон нийтэд нээлттэйгээр бус хаалттайгаар хийхийг өчигдөр буюу зургадугаар сарын 15-нд Ираны төлөөлөгчид мэдэгджээ.

"Иранчууд Израилийн өгсөн цохилтод хариу арга хэмжээ авч дууссаны дараа л нухацтай хэлэлцээ хийх болно" гэж Ираны нэрээ нууцалсан албаны хүн хэлсэн байна.

Баасан гарагийн өглөө Израиль Иран руу гэнэтийн дайралт хийж, Ираны цэргийн командлалын дээд шатыг устгаж, цөмийн объектуудыг нь сүйтгэсэн бөгөөд кампанит ажил ойрын өдрүүдэд улам ширүүснэ гэж мэдэгджээ.

Сүүлийн саруудад Оман улс АНУ, Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээнд зуучлагчаар оролцож байсан ч хамгийн сүүлд Израил Ираны эсрэг агаараас довтлох ажиллагаа явуулснаас хойш нэг өдрийн дараа цуцалсан юм.

Катар улс өнгөрсөн хугацаанд хоёр дайсны яриа хэлэлцээг хөнгөвчлөх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хамгийн сүүлд 2023 онд хоригдлууд солилцох хэлэлцээрт зуучилж байсан юм.

Оман, Катар хоёр Иран, АНУ-тай сайн харилцаатай бөгөөд Израильтай шууд харилцаж байсан.

Эх сурвалж: The Reuter

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах