Цэс Close

Импортын барааны гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар мэдээлнэ

Гаалийн Ерөнхий Газарт 

09:00 цагт гаалийн байгууллагаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхантай уулзалт зохион байгуулна. Энэ үеэр импортын барааны гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ.

Улаанбаатар чуулгын байранд 

09:00 цагт "Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан долоо дахь өдрөө үргэлжилж байна.

БШУЯ-ны байранд

09:30-17:00 цагт БШУЯ-наас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 инженер-Ажлын байр-2023" өдөрлөг зохион байгуулна.

"Туушин" зочид буудалд

10:00-13:00 цагт "Тогтвортой хөгжлийн боловсрол-2" төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх уулзалт болно.

Тусгаар тогтнолын ордонд

10:30-13:00 цагт "Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо" судалгааны үр дүнг танилцуулна.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

10:30 цагт Яруу найрагч Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдаан болно.

Төрийн ордонд 

11:00 цагт Аюулгүй бодлогын байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсад баригдсан болон баригдаж буй орон сууц, барилга байгууламж нь газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх" талаар мэдээлэл сонсоно.

13:10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар Баганат танхимд хамтарсан мэдэгдэл хийнэ.

14:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос гуравдугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн дараах сэдвийг хэлэлцэнэ.

"Шангри-Ла" зочид буудалд

15:00 цагт Польш улсын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Монгол-Польш улсын бизнес форум болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах