Цэс Close

Интерполоор эрэн сурвалилж байсан ОХУ-ын иргэнийг улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ

Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулж байсан ОХУ-ын иргэнийг Алтанбулаг олон улсын хилийн авто замын боомтод хуяглан хүргэж, улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв.

ГИХГ-ын мэдээлснээр тус иргэн нь эх орондоо эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлж, Монгол Улсад оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Интерполын үндэсний төв товчоотой хамтран хилээр гаргаж, харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах