Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгохоор ажиллаж байна
Шадар сайд үүрэг өгсний дагуу ипотекийн 8 хувийг 6 хувь болгох, урьдчилгааг 30%-иас багасгаж 20% болгохоор ажиллаж байна.
Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнхчимэг өөрийн цахим хуудсандаа "Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30 хувиас багасгаж 20 хувь болгох
2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6 хувь болгох зэрэг бусад боломжуудийг судлан ажиллаж байна" гэлээ.
Дашрамд дурдахад, Шадар сайд С.Амарсайхан ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.
Сэтгэгдэл үлдээх