Б.Батбаатар: ИЗНН Монголын ард түмний итгэл найдварыг тээж энэхүү сонгуульд оролцох болно
Иргэний Зориг Ногоон Нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа.
Энэ үеэр ИЗНН-ын дарга Б.Батбаатар: 2024 оны УИХ-ын сонгууль явагдахад цөөхөн хоногийн хугацаа үлдэж байна. Өнөөдөр тавдугаар сарын 2-ны өдөр ИЗНН Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж зохих байгууллагаар шийдвэр гаргуулан СЕХ-нд материалаа хүргүүлснээр 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа. Энэ удаагийн сонгууль Үндсэн Хуулийн өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн хуулийн өөрчлөлт орсон ийм чухал цаг мөчид явагдах гэж байна. Сонгуульд оролцогч улс төрийн намын хувьд одоо бид ард түмэндээ хандана. Монголын ард түмний сонголт, монголын ард түмний итгэл найдварыг тээж энэхүү сонгуульд оролцох болно. Сонгуульд бид УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу цэвэр, шударга, эрч хүчтэйгээр, итгэл найдвартайгаар оролцох болно. Ингээд иргэд, сонгогчдыг, залуу үеийн төлөөллийг ИЗНН-тай хамт энэхүү сонгуульд оролцохыг хүсч байна. Та бүхэнд амжилт хүсье" гэсэн юм.
Сонирхуулахад, Сонгуулийн Ерөнхий Хорооны 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаас 23 нам, 2 эвслийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн байдлаар 21 нам, 2 эвсэл батламжаа авсан бөгөөд маргааш 2 нам батламжаа авах юм байна.
Сэтгэгдэл үлдээх