Иргэний шилжилт хөдөлгөөнийг даваа гарагт зогсооно
Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээхээр хуульчилсан.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч болон нэр дэвшигчийн менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-нөөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болохоор заасан. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд ийм зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, ирэх даваа гарагаас хойш орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт дуустал шилжилт хөдөлгөөн хийхгүй юм.
Сэтгэгдэл үлдээх