Койны хохирогч: Насаараа хураасан 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан гэх бусад хохирогч нарыг төлөөлөн олон нийтэд хандав.
Тэрбээр "Би койны хохирогч. Өөр бусад мянга, мянган хохирогчийг төлөөлөн болон өнөөдөр энд ирлээ. Би 2022 оны аравдугаар сараас IHC койн аваад 140 гаруй сая төгрөгөөр хохироод байна. Миний 140 саяар авсан койн тав хоногийн өмнө 6 сая төгрөг болтлоо унасан. Гэтэл дахиад хакердуулаад 6 сая төгрөг маань 2 сая төгрөг болчихсон. Ер нь койн авснаас хойш өдөр болгон л унаж байсан. О.Мөнхжингийн сторид бичлэгт найдаж, койн авсаар байгаад 123 сая төгрөгөө хоёр сая болгочихоод сууж байна. Над шиг мянга мянган иргэн хохирсон болов уу гэж бодож байна. Намайг хэн ч хүчлээгүй ч койн аваарай гэж урамшуулал зарлаж, уриалдаг. 142 сая төгрөгийг би насаараа хураасан. Хашаа, байшингаа зарж, цалингийн зээл авсан над шиг хүмүүс олон байгаа" гэв.
Сэтгэгдэл үлдээх