Ирэх сарын 1-нээс автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2025/02/IMG_1680.jpeg)
Улаанбаатар смарт карт ХХК-аас “Хугацаатай картын үйлчилгээг зогсоох тухай” мэдэгдэл гаргажээ.
2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс зорчих боломжгүй болсон байна. Иймд хэрэглэгчдийг хугацаатай картын сунгалтын төлбөрийг хийхгүй байхыг Улаанбаатар смарт карт ХХК-аас мэдээллээ.
Хугацаатай картыг энгийн Umoney карт хэлбэрээр буюу цэнэглээд зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр судалгаа хийж байгаа юм байна.
Сэтгэгдэл үлдээх