Итали-Испани шөвгийн дөрөвт учраа таарлаа
Европын Аварга Шалгаруулах Тэмцээн оргил хэсэг рүүгээ ойртож, шөвгийн дөрвөн багийн хоёр нь өчигдөр шөнө тодорлоо.
Өмнөх шатанд Дэлхийн аварга Францын шигшээ багтай 3:3-аар тэнцэж, тоглолтын дараахь пенальтиар хожсон Швейцарийн шигшээ баг шөвгийн наймд мөн Испанитай 1:1-ээр тэнцэж, дахиад пенальтиар ялагчийг тодруулахаар боллоо. Энэ удаад Испанийн хаалгач Унаи Симон онцгой сайн байж, хоёр цохилт хааснаар шигшээ багаа шөвгийн дөрөвт гаргаж чадлаа.
Үүний дараагаар өмнөх шатанд Европын аварга Португалын шигшээ багийг хожиж гарч ирсэн Бельгийн шигшээ Дэлхийн гурван удаагийн аварга Италитай тулж, 1:2-оор Италийн шигшээ ялалт байгууллаа. Энэ нь Роберто Манчинигийн удирдлага дор Италийн шигшээ хожигдол амсаагүй 32 дахь тоглолт болж, дээд амжилтаа ахиулав.
Ийнхүү Европын АШТ-ийн шөвгийн дөрвийн эхний учраа Испани-Итали боллоо. Өнөө шөнө Дани-Чех, Англи-Украины тоглолтоос шөвгийн дөрвийн дараагийн хоёр баг тодорно.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх