Казахстан Монголын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрчээ
Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн Казахстан Монгол, Унгар, Тайландын вакцины гэрчилгээ бүхий иргэдийг Казахстан руу нэвтрэхийг зөвшөөрчээ. Энэ зөвшөөрлийг улсын эрүүл ахуйн ерөнхий эмч Ерлан Киясовын гарын үсэг зурсан тогтоолоор баталгаажуулсан байна.
Улмаар эдгээр орны иргэд вакцины гэрчилгээ, паспорт, тодорхойлолтоо үзүүлэн Казахстаны нутаг дэвсгэр рүү улсын хилээр нэвтрүүлэхийг автозамын боомтууд дахь эрх бүхий байгууллагууд, хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ.
Сэтгэгдэл үлдээх