Цэс Close

 Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд даргална

Засгийн газрын хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд даргалах юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна.
Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ажиллах журмыг баталлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах