Цэс Close

Киотогийн их сургууль хиймэл оюун ухаант лам робот бүтээжээ

Киотогийн их сургууль Буддын шашны судраар програмчлагдсан хиймэл оюун ухаант робот ламыг саяхан нийтэд танилцуулжээ. Тус Буддаройд гэх роботыг шашны зарим зан үйлийг ламын өмнөөс гүйцэтгүүлэх эсвэл туслалцаа үзүүлэхэд ашиглахаар төлөвлөсөн байна.

Киотогийн их сургуулийн судалгааны багийн профессор Сейжи Кумагай нь Буддаройдоос хувийн харилцааны талаар зөвлөгөө өгөхийг хүсэхэд "Хэрэв тухайн хүмүүстэйгээ хэр ойр дотно байдгаа эргэцүүлэн бодож, дотоод тэнцвэрээ хадгалах юм бол хоорондын харилцаа сайжирна" гэж хариулжээ.

Хувийн асуудлаас эхлээд нийгмийн асуудал зэрэг олон асуултад Буддын шашны ном судрыг ашиглан хариулдаг ба лам шиг аядуу зөөлөн алхах, мөргөхөөс эхлээд алгаа хавсрах хөдөлгөөнүүдийг хийж чаддаг аж.

Эх сурвалж: Japan Today

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах