Ковид лабораториас алдагдсан гэж Германы мөрдөх товчооны агентлаг үзэж байна

Германы гадаад тагнуулын алба (BND) коронавирус Хятадын лабораториас санамсаргүй алдагдсан байх магадлал 80-90 хувьтай гэж үзэж буйг Германы хэвлэлүүд мэдээлжээ.
Тус тагнуулын алба Ухань хотын Вирус судлалын хүрээлэн вирусийг хүмүүст илүү халдварладаг болгохын тулд туршилтуудыг хийж байсан хэмээжээ.
Хятад улс үүнийг "эрдэмтэд тодорхойлох ёстой" гэж няцааж, лабораториас алдагдсан магадлалыг "маш магадлал багатай" гэж үзсэн тухайг ДЭМБ-ын мөрдөн байцаалтын газар онцлон тэмдэглэв.
Ковид тахлын шалтгааны талаар зөвшилцөлд хүрээгүй байгаа билээ.
Лабораториас алдагдсан таамаглалыг эрдэмтэд эрс эсэргүүцэж байгаа бөгөөд үүнийг батлах тодорхой нотолгоо байхгүй гэж олон хүн үзэж байна.
Гэвч нэгэн цагт маргаантай байсан таамаглал нь зарим тагнуулын агентлагуудын дунд газар авч байгаа. Нэгдүгээр сард АНУ-ын Тагнуулын төв газар коронавирус нь амьтнаас халдварласан гэхээс илүү лабораториос халдвар тархсан байх магадлалтай гэж мэдэгдсэн юм.
BND мөн лабораторид аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн хэд хэдэн шинж тэмдгийг илрүүлсэн байна.
2021 оны эхээр ДЭМБ тахлын эх үүсвэрийг судлах зорилгоор эрдэмтдийн баг Ухань руу ниссэн байна.
Тэнд нийт 12 хоногийн турш тухайн газар болон лабораторид судалгаа явуулсаны дараа тус баг лабораториас алдагдсан таамаглалыг "маш магадлал багатай" гэж дүгнэжээ.
Гэвч олон хүн тэрхүү судалгааны үр дүнд эргэлзсэн ба нэр хүндтэй хэсэг эрдэмтэд ДЭМБ-ын тайлантай танилцаад лабораториас алдагдсан таамаглалыг хангалттай нухацтай авч үзээгүй гэж шүүмжилэн хэдэн зуун хуудастай тайланг хэрэгсэхгүй болгожээ.
ДЭМБ-ын тайланд батлагдсан байгалийн гарал үүслийн таамаглалыг дэмжигчид Ковид-19 нь сарьсан багваахайгаар гарч, дараа нь өөр амьтан эсвэл "вирус тээгч амьд биет"-ээр дамжин хүн рүү халдварласан гэж үздэг.
Энэхүү таамаглалыг тахлын эхэн үед өргөнөөр хүлээн зөвшөөрсөн боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эрдэмтэд сарьсан багваахай эсвэл өөр амьтадаас Ковид-19-ийн генийн бүтцэд тохирох вирус олоогүй нь зарим хүмүүсийг эхний таамаглалд эргэлзэхэд хүргэж байна.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх