Цэс Close

КОВИД-19: Батлагдсан тохиолдол 24-р нэмэгдэж, 406 боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж, манай улсад батлагдсан тохиолдол 24-р нэмэгдсэн тухай мэдээллээ. Тодруулбал Арваннэгдүгээр сарын 11-нд нийтдээ 644 хүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улмаар манай улсад 406 тохиолдол батлагдлаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүний 48-д нь шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Нийт Д голомтод батлагдсан тохиолдол 5 боллоо. Тандалт судалгааны ажлыг үргэлжлэн хийж байгаа. Мөн хоёрдогч хавьтал болох 171 хүнд вирус илрээгүй. Одоо 84 батлагдсан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүн Арвэннэгдүгээр сарын 10-нд мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолооч Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн таван хүн Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн найман хүн Аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүн Хяналтын зорилгоор хийсэн гурав, ингээд нийт 24 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн 216 бүс нутагт коронавирусийн халдвар гарсан. Дэлхийн дахинд коронавирусийн цар тахал эрчтэй тарж байна. Мөн ОХУ болон түүнтэй муж улсууд, манай улстай хил залгай газруудад халдвар эрчтэй нэмэгдэж байна. Манай орон гадаад, дотоодын өндөр эрсдэлтэй ангид багтаж, хүн болгон эрсдэлтэй байдалд орлоо. Иймд хүн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах