Цэс Close

КУЛИКОВЫН ТУЛАЛДААН БУЮУ МОНГОЛЫН “МУШГИГДСАН” ТҮҮХ

Оросын түүхийн судар бичгүүдэд Доны Дмитрий ван Алтан Ордоны Мамай ноёны цэргүүдийн хооронд 1380 оны 9 дүгээр сарын 8-нд болсон Куликовын тулалдааныг Монголын дарлалаас гарах эхлэлийг тавьсан хэмээн үнэлж ирсэн билээ. Энэ тухай дээд сургуулиудад зориулсан Оросын сурах бичигт бичихдээ: “Куликовын талд Алтан Ордон анхны томоохон ялагдал хүлээсэн юм. Куликовын тулалдаан нь Москва Алтан ордны дарлалыг таягдан хаях эхлэл болж, Оросын нутгуудыг нэгтгэх улс төр, эдийн засгийн төвийн хувьд хүч чадлаа харуулсан хэрэг болжээ. Куликовын тулалдааны ачаар татварын хувь багассан билээ. Алтан Ордныхон Оросын бусад улсуудын дунд Москва тэргүүлэх болсныг эргэлт буцалтгүй хүлээн зөвшөөрөв. Куликовын тулалдаанд Ордныхныг бутцохисон нь тэдний хүч чадлыг мэдэгдэхүйц сулруулжээ. Оросын янз бүрийн нутаг, хотын иргэд Куликовын тулалдаанд очиж, буцахдаа Оросын ард түмэн болон буцжээ” хэмээн дүгнэсэн байх ажээ.

Оросын нэрт түүхч Н. М. Карамзинаас эхлэн томоохон түүхчдийн өгсөн үнэлэлт дүгнэлтээр Куликовын тулалдаан нь Монголын ноёрхлын төгсгөлийн эхийг тавьсан, Монгол цэрэг ялагдашгүй гэсэн домогт цэг тавьсан, Оросын вант улсуудаас Москвагийн вант улс хүчирхэгжин, Орос орныг нэгтгэх төв болон хувирсныг харуулсан, Оросын ард түмэн гэх нэгэн ойлголт бий болсныг Оросын олон нийтэд ухааруулсан хэмээн дүгнэцгээдэг юм. Олон зууны турш нэгэнт тогтсон түүхийн энэ ойлголт саяханыг хүртэл түүх судлалд ноёрхож, олон нийт энэ тулалдааныг Оросын цэрэг Монгол цэргийг дийлсэн байлдаан гэж бодсоор өдийг хүрчээ.

  Гэтэл 2004 оны 12 дугаар сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путин сэтгүүлчдийн асуултанд хариулсан шууд ярилцлагынхаа үеэр Куликовын талын тулалдааны тухай ярихдаа: “Тэнд аль аль талаас нь Орос цэргийн хороод ч, татаарын морин цэрэг байсан. Оросууд (татаарын морин цэргийг) цохилтын гол хүч болгон ашигласан” гэж хэмээсэн нь энэ сэдэвт олны анхаарлыг дахин хандуулж орхив. Байз байз, юун Оросын талд байлдсан Монгол цэрэг, Монголын талд байлдсан Орос цэрэг болчиховоо? Куликовын талд тэгээд хэн нь хэнтэй, юуны төлөө байлдсан болж таарав аа?

Эндээс эхлээд олон учир нь тодорхойгүй асуултууд хөвөрч эхлэнэ. Дмитрий ван Монголын дарлалыг эсэргүүцэж байсан юм бол яагаад энэ тулаанаас хэдхэн жилийн өмнө Мамай ноёны утсан хүүхэлдэй Мухамед Булаг хаанаас Оросын их вангийн зарлигаа өвдөг сөгдөн авсан юм бэ? Тулалдаан болох үед Оросын

 А. С. Орлов, В. А. Георгиев, Н. Г. Георгиева, Т. А. Сивохина. История России. Учебник для ВУЗов. Москва. 1997. Хуудас 74

 www.serpuhov.livejournal.com/105023.html 

нилээдгүй олон вангууд, тухайлбал томоохон вант улсуудаас Рязань Москвагийн эсрэг байр суурьнаас хандаж, Алтан Ордонтой нэг эвсэлд яагаад багтаж байв? Судар бичгүүдэд бичсэн шиг хэдэн зуун мянгаар тоологдох цэрэг эрс хоёр талаас байлдсан гэсэн нь үнэн үү? Хаанаас тийм олон цэрэг гарч ирэв? Хэрэв Доны Дмитрийн талд Монгол цэрэг байлдсан бол ямар цэрэг, хаанаас ирж оролцов? Хэрэв Куликовын тулалдаан Монголын дарлалыг төгсгөл болгосон юм бол Орос орон энэ тулаанаас хойш 100 жил монголчуудад татвар төлсөөр байсны учир шалтгаан юу вэ? Мамайг ялсаны дараа Доны Дмитрий ван Тохтамыш хаанд элч заран, эсэргүү дайсныг даран устгасныгаа илтгэсний учир юунд байх вэ? гээд зах хязгааргүй олон асуудал ар араасаа даган хөврөх ажээ.

Москвагийн их ван Иван Калита (1284-1340) Алтан ордны Оросоос авах Монголын татварыг цуглуулах эрхийг Москвагийн вант улсад авсан үеэс эхлэн татварыг элдэв маапаангүй тушаах болсон тул Орос руу татварын асуудлаар үүссэн уулгалалт, залхаан цээрлүүлэх байлдааны ажиллагаа зогсож, хэсэгтээ “великая тишина” буюу “аугаа их нам гүм байдал” ноёрхох болжээ. Их талын зүгээс үе үе орж ирдэг галдан шатаасан уулгалалтууд зогсож, Монгол цэрэг Оросын вангуудын урилгаар үе үе дотоодын самуунд оролцох боловч Орос орныг нийтэд нь хамарсан томоохон довтолгоон болохоо байв. Энэ бол байлдан дагууллын дараа нурсан улс орноо өөд нь татаж, эдийн засгийн болон цэрэг, зэвсгийн хүчээ сэлбэх нэн шаардлагатай амсхийлтийг Орос орон олж авсан хэрэг байв. Монголын довтолгооны өмнө байсан Оросын дотоодын хүчний харьцаа өөрчлөгдөж, энэ үед Алтан Ордны татварыг цуглуулдаг Москва, Тверийн вант улсууд хүчирхэгжин өндийж эхэлсэн билээ.

[1] Полное собрание русских летописей. Летописный свод 1497 г. Боть 28, Москва-Ленинград, 1963. Хуудас 71 [1] Беклярбек, бейлербей – ноёдын ноён буюу Алтан ордны улсын хоёрдахь нөлөөтэй хэргэм. Беклярбек Мамай цэргийн ерөнхий жанжин байж, гадаад хэрэг, шүүхийг ерөнхийлөн хариуцаж байжээ

эхлэв. Эхлээд Хөх Ордод эзэн суусан Тохтамыш хаан 1380 онд гэхэд Мамай ноёныг түрсээр Цагаан Ордын нилээд хэсгийг эзэлж, Мамайг Хар тэнгисийн хойд тал, Крымын хойгоор хязгаарлаж чадсан билээ. Иймээс Куликовын тулалдаан болох үед Мамай ноён урдны хүчирхэг беклярбек байхаа нэгэнт больж, улсын баруун хязгаарт орогносон оргодол босуулын хэмжээнд оччихсон байлаа.

Москвагийн ван II “Сайхан” Иваны хүү Дмитрий Иванович ван Алтан ордонд “их будилаан” үүссэн жил буюу 1359 онд 9 настайдаа вангийн ширээнд заларсан билээ. 1362 онд Мамай ноёны тавиул хаан Абдулла Дмитрий хүүд зарлиг хайрлаж, вангийн ширээг нь баталгаажуулахад Москвагийн хамба Алексий, Мамай ноён нарын дотнын харилцаа нөлөөлсөн аж. 1371 онд Алексий хамбын оролцоотойгоор Алтан ордоны татварыг хоёр дахин бууруулсан гэрээ Москвагийн Вант улс, Алтан Ордтой байгуулжээ.

Мамай ноён Москвагийн харилцаа дандаа сайхан байсангүй. Москвагийн вант улс хүчирхэгжиж байгааг мэдэрсэн Мамай ноён завсарт нь татвар цуглуулах эрхийг Тверийн ван Михаилд өгөх зэргээр нилээдгүй асуудлууд үүсгэж байлаа. 1375 онд Дмитрий ван Оросын зүүн хойд хэсгийн вант улсуудтай хамтран Тверийг дайлж, Москвагийн хараат улс болохыг нь хүлээн зөвшөөрүүлснээр Мамай ноёны тоглолтыг хязгаарлаж чаджээ.

1376 онд Москва, Суздалийн вант улсын цэргүүд Ижил мөрний Булгаар луу довтолсон байна. Алтан Ордны хаан ширээний төлөө тэмцэлд ялагдсан Хасан хан зугатаж, Ижил мөрний Булгаарыг эзлэн ноёрхсон тул Оросын вангууд Мамай ноёны зарлигаар тийнхүү дайнд мордсон хэрэг. Мамай ноёнд цохиулж, оргодол босуул болсон цөөхөн цэрэгтэй Хасан ханыг дарсан энэ явдал түүхэндээ Оросын цэрэг Монгол ноёныг дайлсан анхны тохиолдол шахуу байлаа. Харин энэ үед Мамай ноёны дургүйг хүргэсэн өөр нэгэн явдал болсон нь Хасан ханыг бутцохисон Оросын цэргүүд 5000 рубль дайны төлбөрт аваад зогсохгүй, Булгаарт татварын Орос ноён үлдээсэн хэрэг мандав.

Үүнд дургүйцсэн Алтан Ордны хаан Араб шахын цэргүүд 1377 онд Орост халдан, Пьяна буюу Согтуу голын эрэг дээр Оросын нэгдсэн цэргийн хүчийг хиар цохисон тухай Оросын судар бичгүүдэд: “И бысть на Пьяни и пьяне (Согтуу голын эрэг дээр согтуу байцгаав)” хэмээн тэмдэглэжээ. Араб шахын цэргийг хүлээж байсан Оросын цэрэг хэд хоног найрлаж, согтуу унтацгааж байх үед нь монгол цэргүүд дайран орж, хүйс тэмтэрсэн байна.Алтан Ордонд алтан ургийн удмын ноён Тохтамыш хаан ширээний төлөө тэмцэл хийж эхэлсэн мэдээ Оросын вангуудыг ацан шалаанд орууллаа. Мамай ноёнд татвараа төлсөөр байх ахул хожим хууль ёсны эзэн хаан “оргодол хулгайд татвар төлсөн” хэмээн үзэж, наанадаж татварыг дахин төлөх, цаанадаж хэрэг буруугаар эргэвэл улсын эсрэг гэмт хэрэгтнийг санхүүжүүлсэн яланд ч унаж мэдэхээр болжээ. Тохтамыш хаантай тэмцэлдэж эхэлсэн Мамай ноён харин өөрийн дайн байлдааныг санхүүжүүлэхэд хөрөнгө мөнгө ихээр шаардлагатай болсон тул Оросоос авах татвараа багасгасан гэрээгээ зөрчихөөр шийдэж, хоёр дахин их татвар нэхэж эхлэв. Сарай, Казань, Астрахань гээд томоохон хотуудаа Тохтамышд алдсан Мамай ноёнд Хар тэнгисийн эрэгт байх Италийн худалдааны хотууд болох Кафа, Судак хотоос гадна Оросоос өөр олигтой татварын эх үүсвэргүй болсон нь ч нөлөөлжээ.

Алтан Ордны доторх самууныг далимдуулан Дмитрий ван татвар төлөхөөс татгалзав. Юуны өмнө, Мамай ноёны өргөмжилсөн хаадууд хууль ёсны хаан эсэх нь ойлгомжгүй гэдэг аятайхан шалтаг гарч иржээ. Нөгөөтэйгүүр, гэрээгээ зөрчин татвараа нэмсэн тул учраа олтол төлөхгүй байх өөр нэг шалтаг ч бий боллоо. Мамай ноёны хувьд Тохтамыш хаантай хийх дайныг санхүүжүүлэх гарцаагүй шаардлага бий болсон агаад үүний тулд Оросын вант улсуудыг нухчин дарж, татвараа олж авах зайлшгүй хэрэгцээ үүсчээ. Эхлээд тэрээр сүрдүүлэх зорилготой Мурза Бегичээр удирдуулсан багахан цэрэг Орост 1378 онд илгээсэн боловч Вожь голын эрэг дээр Оросын цэрэгт бутцохиулав. Оросын цэрэг Вожь голын эрэгт Монгол цэрэгтэй тулгармагц хуурамч ухралт хийж, араас нь мөшгихөөр гол гарч эхэлсэн Монгол цэрэг рүү гэнэт эргэн довтолж, усанд түрэн шахаж живүүлжээ. Орос цэргийн жанжнууд Монгол цэргийн байлдааны тактикийг чамгүй сайн сурч авсан байсан нь эндээс харагдаж байна. Оросын цэргүүдийг Дмитрий вангийн үеэл дүү Серпуховын ван Владимир Андреевич болон Литовоос хүчин зүтгэхээр дагаар ирсэн Волынь мужийн Дмитрий Боброк жанжин нар удирдаж байв. Ялангуяа Дмитрий Боброк жанжин Литовын ван Ольгерд болон Алтан Ордны жижиг хануудын хооронд 1362 онд болсон Хөх голын тулалдаанд[1] оролцсон, монгол цэргийн


[1] Алтан Ордны хаан Жанибег, Бердибек нарын үхлээс болж, дотоодын самуун үүссэнийг далимдуулж, Литовын их ван Ольгерд Алтан Ордны харьяанд байсан Украин руу довтлон орж, эсэргүүцэн зогссон Крымын Феодора вант улсын Мангуп хотын захирагч Дмитрий, Солхатын захирагч Кутлуг буга (сударт Крымын даргач гэж монгол үгээр тэмдэглэсэн), Чуфут Кале хотын дарга Хажи Бек нарын гурван ноёны цэргийг Хөх голын эрэгт 1362 онд бутцохижээ. Энэ тулалдааны үр дүнд Киевийг оролцуулан Украины нутагт Литовын их вант улс ноёрхох болов.

байлдааны тактикийг сайтар мэддэг нэгэн байжээ. Тэрбээр хожим Куликовын тулалдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тухай сурвалж бичгүүд мэдээлдэг билээ.

Энэ ялагдлын өшөө авах, Оросыг нухчин дарж, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох, их цэрэг элсүүлж, Тохтамыштай эргэн байлдах зорилгоор Мамай Литовын их ван Ягайлотой эвсэл байгуулан, Рязаны ван Олегийг талдаа татаж, 1380 онд Москваг эзлэхээр их цэрэг хөдөлгөв.

Дмитрий ч зүгээр суусангүй. 1375 онд Дмитрий ван хүүгээ загалмайлах баяр хийж, найрандаа Хойд Оросын вангуудыг урьжээ. Ухаандаа, хүүхдийн үсний найраар далимдуулан холбоотон вангуудаа урьж, хутагт ламаар уриалуулан эвсэл байгуулах ажил зохион байгуулсан хэрэг л дээ. Мэдээж хэрэг, харьяат Оросын вангууд нэг газар гэнэт цуглах нь Алтан Ордны анхаарлыг татаж магадгүй байсан тул ийнхүү найр, наадам ашигласан хэрэг байх л даа. Хөвүүнийг загалмайлах ёслолыг үйлдэхээр ариун гэгээн хэмээн ихээхэн нэрд гарсан  лам Сергий Радонежский ирсэн бөгөөд найрын үеэр Сергий лам эхлэн сэдэж, Зүүн-Хойд Оросын вангуудын эвсэл байгуулахаар болжээ. Вангууд энд тэнд мэр сэр уулгалах болсон татаарын бие даасан жижиг ноёдын уулгалалтыг хамтран сөрөн зогсох тохиролцоонд хүрсэнээс гадна юуны өмнө Тверийн ван Михаилыг дайлаар мордож, буулгаж аван, Москвагийн вант улсын  ноёрхлыг тогтоов. Энэ үйл явдлын өмнө Алтан Ордонд очихдоо Дмитрий ван 10 000 рублийн өрөнд барьцаалагдсан Тверийн ван Михаилын хүү Иваныг өрийг нь төлж авсан бөгөөд Иван ханхүү ийнхүү Алтан Ордны бус Москвагийн вант улсын барьцааны хүн болж хувирсан байсан нь ч нөлөөлсөн нь эргэлзээгүй.

Ийнхүү татварын маргаанаас үүдэн Мамай ноён болон Москвагийн вант улсын тэргүүлсэн Зүүн Хойд Оросын эвсэлийн хооронд цуст мөргөлдөөн үүсэх нь ойлгомжтой болов.

 Татварын маргаан. Орос болон Мамай ноёны хооронд үүссэн гол маргааны шалтаг нь татварын хувь хэмжээ байлаа. Орос орон Алтан Ордонд ямар хэмжээний татвар төлдөг байсан талаар эхэн үедээ эх сурвалжуудын мэдээлсэн тодорхой тоо, хувь хэмжээ алга. Хожим XVI, XVII  зууны үед бичигдсэн Оросын эх сурвалжуудад “буруу номтны хаан Бат арван хувийн татвар буюу десятина төлөх”-ийг шаардсан гэж гардаг нь хувь хэмжээг заасан хэрэг бус, зөвхөн тэр цагийн Европт өргөн тархсан сүмийн 10 хувийн десятина хэмээх татвартай дүйцүүлэн хэлсэн байх магадлалтай билээ. Библийн судраас эхлэн нийт орлогын 10 хувийг сүмдээ өргөх уламжлал тогтсоныг Өрнөд Европт 779 онд Их Карл ван хуульчилсан байдаг. Орост ч энэ татвар үйлчилж байсныг 995 оны Владимир Святославович вангийн хуулинд: “Өнгөрсөн жилээс сүм хийд Эх дагины нэрийн өмнөөс Оросын бүх нутагт шүүхийн хэргээс 10-ны нэгийг, худалдаанаас 10 дахь долоо хоногийн орлогыг, зун бүр өрхөөс гэрийн амьтан

1362 онд бутцохижээ. Энэ тулалдааны үр дүнд Киевийг оролцуулан Украины нутагт Литовын их вант улс ноёрхох болов.

бүрийн 10-ны нэгийг Эх дагины болон гэгээн Спасын өдрөөр” авч байхаар заасан байдаг.

 Монголчууд Оросоос хэд хэдэн төрлийн татвар авч байсан тухай мэдээ бий. Юуны өмнө Засгийн татвар буюу тухайн үеийн эх сурвалжид тэмдэглэгдсэнээр ясак буюу выход гэх татвар авч байв. Оросын түүхч К. Жуков энэ татварын хэмжээг хамгийн ихдээ 4, хамгийн багадаа буюу Куликовын тулалдааны үед 2 хувь байсан хэмээн үзжээ. Энэ хэмжээ нь 10 хувийг төлдөг байсан Оросуудын хувьд жигтэйхэн их татвар байгаагүй нь ойлгомжтой хэрэг. Оросыг эзэлсэний дараа Монголчууд хүн амын тооллого явуулж, 43 түм[1] буюу 430 000 татвар төлөгч байгааг тогтоосон байдаг. Энэ үед үүнийг өрх биш, соха буюу анжис хэмээн нэрлэж байжээ. Соха буюу анжисыг зөвхөн өрх гэж үзэхэд хэцүү бөгөөд нэг эзэмшил тариалангийн талбайгаас тэжээгддэг тариачдын отог гэж хэлвэл зохистой. Монголын татвар анжиснаас жилд полтинник буюу хагас гривень мөнгө авдаг байв. Эрдэмтдийн тогтоосноор энэ нь 102 грамм мөнгө болж байжээ. Энэ их үү, бага уу?

Их Петр хааны үед тариачны ам бүлээс хүн амын татвар нэг хүний 1 рубль буюу 30 грамм мөнгө авч байсныг тэмдэглэн үлдээсэн байдаг. Нэг өрхийг 5 хүнтэй гэж бодоод үзэх юм бол Петр хаан Монголчуудын хамгийн өндөр авч байсан үеийн татвараас 50% их буюу 150 грамм мөнгө жилд татварладаг байсан гэсэн үг юм. Петр хааны үед юм биш үү гэж өөрийн эрхгүй бодогдож байгаа биз?

Өөрөөр тооцсон судалгаа бас байна. Монголчуудын тооллогоор Владимирын их вант улс 15 түмэн анжистай гэж тоологдсон бөгөөд жилд 15 000 рубль төлж байсан гэх баримт үлджээ. Хэрэв энэ тоогоор үзэх ахул нэг анжиснаас 10 копеек буюу 20 грамм мөнгө жилд төлж байсан гэвэл бүр бага тоо гарна. Мэдээж хэрэг, татварын хэмжээ вант улс бүрээр янз янз байсан нь ойлгомжтой. Татварын хувь хэмжээ багассаар Куликовын тулалдаан болох үед буюу XIV зууны дундуур 150 000 анжистай Владимир 15 000 рубль, 50 000 анжистай Тверь 2000 рубль, 50 000 анжистай Новгород 2 000 рубль, 20 000 анжистай Москва 1280 рубль төлж байсан баримт байгаа нь нэг өрхөөс жилд авах татвар 68 граммаас 13 грамм хүртэл байсан хачирхалтай тооцоо гарна. Өөрөөр хэлбэл эхэндээ 102 грамм байсан татвар  дунджаар 40 грамм болтлоо буурчээ. Петр хааны 150 грамм Монголын хааны 40 грамм хоёр үнэхээр ялгаатай харагдах бөгөөд “монгол-татаарын дарлал” гээч их л таатай татварын орчинтой байжээ гэж бодогдоно. Үүнээс гадна замын татвар буюу ямская гэж авч байсан нь өртөөний албаны санхүүжилт байв. Замын татвар нь тэнд байсан өртөөний уналга, хүнсний зардал байсан бөгөөд тодорхой хувь хэмжээ заагдан үлдсэнгүй. Өртөөний алба Орос оронд улсын татварын орлогыг жилд 476 тонн мөнгө байсан гэж тооцсон бол Алтан Ордны жилд Оросоос авдаг байсан татварыг 1.5 тонн гэж үзсэн судалгаа байна. Өөрийн


[1] Владимирын их вант улс 15 түм, Нижний Новгород 5 түм, Тверийн вант улс 5 түм, Рязаний вант улс 2 түм, Новгород 5 түм, үүдээс

хаан нь ингэж авч байхад булаан эзлэгч Монголчуудын дарлал хамаагүй зөөлөн байсан

Монголын дарлал төгсгөл болсон хойно ч үргэлжилж, ямская служба, ямская повинность гэж нэрлэгдэж байсан билээ. Хэмжээг нь тогтоож хэлж болшгүй өөр нэг татвар нь элч төлөөлөгчийн зардал буюу корма байлаа. Энэ нь ирсэн элчийн шуналаар хэмжигдэх тул тодорхой тогтоосон хувь хэмжээ гэж байсангүй.

Алтан Ордны улс зөвхөн Оросоос ч засгийн татвар аваад байсан зүйлгүй юм. Харьяа бусад хотуудаас ч мөн адил ясак буюу засаг татвар авдаг байсан баримт бий. Жишээ нь, Астрахань хотын засаг татварын орлого Москвагийн вант улсаас хамаагүй өндөр байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэр үеийн Астрахань Москвагаас хавьгүй том хот байсан болохоор аргагүй биз. Харин Алтан Ордны хаадууд өөрийн нүүдэлчин иргэдээсээ татвар авдаггүй байсан бөгөөд зөвхөн зуд турхантай жилд малгүй болсон иргэдийг дэмжих зорилгоор авдаг байсан гувчуур хэмээн 100 хониноос нэгийг татварладаг байжээ. Алтан Ордны 1 хувийн гувчуурыг одоогийн 20 хувийн нийгмийн даатгалын шимтгэлтэй харьцуулахад өндөр гэж хэн ч хэлэхгүй бизээ.

Мэдээж хэрэг, Алтан ордны хааны татвараас гадна Оросын вангууд өөрийнхөө татварыг нэмж авдаг байсан нь тодорхой. Иван Калита вангийн үеэс Алтан ордны хааны татварыг Оросын вангууд өөрсдөө татварлан авах болсон бөгөөд Москвагийн вант улс нэгтгэн монголчуудад тушаадаг болжээ. Энэ нь тариачнаас авах татварын хэмжээг ихээхэн нэмэгдүүлдэг байсан нь ойлгомжтой хэрэг бөгөөд татварын тодорхой хувийг зардал хэмээн авч үлддэг байжээ. Дааж давшгүй хүнд татварын хамаг хараал зүхэл нь Монголын хаанд хаяглагддаг байсан нь Оросын вангуудад таатай боломж ч байсан байж болох юм. Иймээс Оросын түүхэн сурвалжид гараад байдаг “татаарын татвар даагдашгүй хүнд” гэсэн үгс зөрүүг нь авч үлдээд байсан Оросын язгууртнууд, түүний дунд Москвагийн их вангийн “гавьяа” байсан юм биш биз гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Мөн хураасан татварын тодорхой хэсгийг татвар цуглуулсан Москвагийн вангууд авч үлддэг байсныг дурдсан. Ийм асуудал Невийн Александр вангийн дүү Андрей вантай холбогдон гарч байсан бөгөөд Неврюйн уулгалтаар төгсөж байсан билээ. Харин хожим Москвагийн вангууд их хааны татвараас “хумслан” үлдээдэг байснаар ихээхэн хөлжсөн аж. Ялангуяа, Монголын ноёрхлын жилүүдэд Москва хотын анхны чулуун хэрэм - “Цагаан чулуун хэрэм”-ийг Доны Дмитрий ван барьсаныг харахад эсвэл давхар татвар авч байсан, эсвэл Монголын татвараас үлэмжхэн хэсгийг нуун авч үлддэг байсан байж таарна.

За ямар ч атугай татварын хувь хэмжээний маргаан Москвагийн их ван Дмитрий Иванович, Алтан Ордоны беклярбек Мамай хоёрын мөргөлдөөнд хүргэжээ.

Куликовын тулалдаан.

1380 оны 8 дугаар сард Мамай ноён Москваг дайлаар мордсон мэдээ авсан Дмитрий ван цэргээ яаралтай цуглуулав. Гэгээн Сергий Радонежскийн гаргасан уриалгаар Оросын бусад вант улсуудаас ч цэрэг эрс ирсэн бөгөөд Москвагаас гадна, Брянск, Смоленск, Друцк, Дорогобуж, Новосиль, Тарус, Оболенск, Стародуб, Трубчевск, тэр ч атугай Тверь, Новгород, Литовын вант улсын харьяа газруудаас ч цэрэг ирсэн гэх мэдээ байна.

Оросын эртний сурвалжууд цэргийн тоог Оросын талд 300 мянга, Мамайн талд 500 мянга хүртэл байсан гэж мэдээлсэн нь тэр үеийн судар бичгийн уламжлалаар ихээхэн дэвэргэн өсгөсөн хэрэг байлаа. 8 дугаар сарын 15-нд Коломна хотод цугласан Оросын цэрэг 9 дүгээр сарын 7-нд Дон мөрний салаа Непрядва голын эрэгт ирсэн гэж мэдээлснийг үзэхэд цэрэг дан морин цэрэг байсан нь тодорхой байна. Оросын цэрэг Коломноос хөдлөхдөө эхлээд Тула хотыг чиглэн баруун зүгт гарсан нь Москвад байсан Литовын туршуулуудад нэгдсэн цэргийн хүч Литовыг чиглэн явсан гэх ойлголтыг төрүүлж, Мамайтай нийлэхээр хөдөлж явсан Литовын их ван Ягайлогийн болгоомжлолыг төрүүлээд авчээ. Болгоомжилсон Ягайло цэргээ ихээхэн хянуур удаан давшуулснаар тогтсон хугацаанаасаа хоцорч, Мамайтай нийлж чадаагүй байна.

Оросын эрдэмтдийн олж тогтоосон Куликовын талд олдсон олдворуудаас харахад тэнд явган цэргийн тулалдаан бус, морин цэргийн тулалдаан болсон нь тодорхой ажээ. Одоогоор олдоод байгаа Куликовын тал гэгч нь өргөнөөрөө 800 м, уртаашаа 3 км урт талбай байгааг харахад олон арван мянган цэрэг багтахаар ч газар биш юм. Тэгэхээр энэ талыг олж тогтоосон эрдэмтэн О. Двуреченскийн тооцоолсноор Куликовын талд Дмитрий вангийн талаас 8000 цэрэг, Мамайн талаас 7000 цэрэг оролцсон гэх таамаглал хамгийн бодит болов уу.

Мамай ноёны талд Орос цэрэг оролцсон байх магадлал өндөр бөгөөд Рязаний Олег ван Мамайн холбоотон байсан тул Рязаны хороодоос монголчуудын талд байлдсан байх магадлал өндөр юм. Сударт гараад байгаа Брянск гэх мэт Литовын их вангийн харьяа Оросын улсуудын цэрэг ч Доны Дмитрийн талд гэхээсээ Мамайн талд байх магадлалтай харагдана. Хожим яагаад ч юм Куликовын талд үрэгдсэн гэж тоологдсон Рязаны 70 ноён гэж сударт тэмдэглэгдсэн нь магадгүй, эсрэг талд байлдаад, хожим оросууд учраас Оросын хохиролд тооцогдчихсон ч байж мэдэх юм.

Text Box:  
Оросын баатар Пересвет, Монголын баатар Челубей нарын тулалдаан
Харин Дмитрий вангийн талд байлдсан Монгол цэргийн талаар Оросын судрууд огт дурдаагүй өнгөрчээ. Энэ нь “Задоншина”, “Сказание о Мамаевом побоище” зэрэг гол судрууд тулалдаанаас хойш 200 гаруй жилийн дараа бичигдэхдээ Оросын талд байлдсан монгол цэргийн тухай мэдээллийг хасчихсан байх магадлалтай, мөн монгол ноёд Оросын вангийн албанд зүтгэхээр очихдоо үнэн алдартны шашинд орж, орос нэр авдаг байсан тул монгол нэрээрээ тэмдэглэгдээгүй өнгөрчээ гэсэн үг юм.

Гэтэл 1857 онд Долгорукий вангийн туурвисан Оросын язгууртнуудын удам судрын тухай номны Арсеньевын удмынхны тухай хэсэгт Доны Дмитрий ванд алба хааж байсан Арслан буюу Ослан Мурза Челибей нь өөрийн тугийн 300 цэрэгтэй дагаар орсон хэмээн тэмдэглэсэн бөгөөд Арслан ноёнг үнэн алдартны шашинд оруулахдаа Прокопий хэмээн нэрлэж, түүний хүү Арсенийгээс Арсеньевын удам үүссэн гэжээ.[1]

Дмитрий ван Арслан ноёнг өөрийн дотны итгэлт нөхөр буурч (стольник) Зотик Житовын охин Мариятай гэрлүүлэн, Кременск хотыг эдлэн газар болгон шагнасан байна. Арслан ноён 5 хөвүүнтэй байснаас Есүл нэртэй хүү Арсений Прокопьевичаас Арсеньевын удам, Кременец хочит Яков Прокопьевичаас Кременецкий, Жданов, Яковцевын удам, “Их амт – Ртище” хочит Лев Прокопьевичаас Ртищев, Комовын удам, Федор Прокопьевичаас Сомовын удам, отгон хүү Павел Прокопьевичаас Павловын удмынхан гаралтай ажээ. Хэдийгээр Долгоруков вангийн номонд Арслан ноёнг Куликовын тулалдааны дараа буюу 1389 онд Орост ирсэн гэж тэмдэглэсэн байх авч, 1792 онд Арслан ноёны отгон хүү Павелын удам Оросын төрийн зөвлөх В. А. Павловын мэдүүлснээр Арслан ноён бүр 1365 онд Дмитрий ванд хүчин зүтгэхээр ирсэн гэсэн[2] байх ажээ. Хэрэв Арслан ноён 1365 онд дагаар орсон бол


[1] Князь П. В. Долгоруков. Российская родословная книга. Часть 4. Санкт-Петербург. 1857. Хуудас 244

[2] М. Т. Яблочков. Дворянское сословие Тульской губернии. Родословная роспись Павловых. С-Пбург. 1905. Боть 9. Хуудас 109-110

Text Box:  
Сабуровын удмынхны сүлд
Мамайн довтолгооны тухай туужид нэр дурдагдсан өөр нэг монгол-татар ноён бол Костромын ноён Федор Сабур юм. Куликовын тулааны дараа алга болсон Доны Дмитрий ванг шархдсан байдалтай хус модны ёроолд хэвтэж байхад нь Костромын ноён Федор Сабур, Григорий Холопищев нар олсон хэмээн уг туужид дурджээ.  Федор Сабур нь 1330 онд үнэн алдартны шашинд орж, Захарий нэр авсан Чета ноёны удам гэх бөгөөд “Чета ноёны тууж” гэх XVI зууны үеийн сударт тодорхой дурдагджээ. Сударт дурдагдсанаар Их ордоос ирсэн Чета ноёны хүү Александр, түүний хүү Дмитрий Зерно, түүний хүү Иван Зерно, Иваны хөвүүд Федор Сабур, Данило Подольский, Иван Годун“[1] хэмээсэн байна. Энд нэр дурдагдаж буй Иван Годуны удам Борис Годунов 1598-1605 он хүртэл, түүний хүү Федор Годунов 1605 онд 2 сар Оросын эзэн хаан байсныг уншигчид санаж буй буйзаа.

Хороо захирч байсан өөр нэгэн ноён бол Коломнын цэргийн хорооны бүрэлдэхүүнд өөрийн цэрэгтэй байлдаж явсан Андрей Серкизов ноён юм. Харуулын хороог захирч байсан Андрей Серкизов тулалдаан эхлэх үед тэргүүн хороог дайран харвах монгол харваачдаас хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан тухай зарим эх сурвалжид тодорхой бичжээ. Андрей Серкизов бол 1371 онд Алтан Ордноос Доны Дмитрийд алба хаахаар ирсэн Серкиз ханы хүү тухай Оросын язгууртнуудын удмын бичигт бичигджээ. Андрей Серкизовын гавьяаг үнэлэн Москва орчны нэгэн тосгоныг Дмитрий ван Серкизово гэж нэрлэхийг зарлигдсан нь одоогийн Москвагийн Черкизовын дүүрэг болон үлдсэн байна. Орост сурч байсан Монголчууд түм түжигнэж, бум бужигнасан Черкизовын барааны захыг сайн мэдэх боловч монгол удмын ноёны нэр гэж таамаглаагүй байх л даа. Түүнээс гадна Доны Дмитрий ванг ялна хэмээн зүүдэлсэн харуулын цэрэг Фома Кацибейг бас туужид дурдсан байх бөгөөд Хажибей гэсэн нэрнээс гаралтай татар хүн нь харагдана. Туужийг унших ахул энэ нөхөр харуулын ээлжин дээрээ унтсан хэргээ замруулах гэж зөн билигт зүүд зүүдэлсэн мэтээр ярьсан бололтой, уг зүүд нь их ванд таалагдсанаас болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байх магадлалтай ажээ. Тэр ч атугай Кацибейн ярьсан зүүд Новгородын анхны цаглабарт бичигдэн үлдсэн 1240 онд болсон Невийн тулалдааны өмнөхөн Невийн Александр вангийн зүүдэлсэн зүүдтэй үг үсэггүй таарч байгаа нь мөн гайхалтай. Магадгүй Кацибейн зүүдний энэ хэсгийг Новгородын судраас хуулбарласан ч байж болох. Ямар ч атугай энэ сэдвийг түүхчид сонирхон цаашид судлах аваас Мелик, Арслан, Сабур, Серкиз нараас өөр монгол-татар ноёдыг олж тогтоож болох биз ээ. Ямар ч


[1] Родословная книга по трем спискам. Временниз Московского общества истории и древностей российских. 1851. Боть 10. Хуудас 256

байсан Дмитрий вангийн талд тулалдсан Монгол цэргийн хороод байсан нь эдгээр баримтаас харагдаж буй бөгөөд тэд харин Тохтамыш хаанаас явуулсан цэргүүд биш бололтой.

 Тулалдаанд нас барагсдын жагсаалтыг авч үзэхдээ 1400-аад оны үед бичигдсэн анхны жагсаалтаар үзэх нь зөв бөгөөд XVI, XVII зуунд өвөг дээдсээ Куликовын тулалдааны оролцогч болгон бүртгүүлж, язгууртны ангилалд зиндаагаа дээшлүүлдэг явдал гарсан тул хүн бүр удам судраа энэ жагсаалтанд багтаахыг оролдсоор алагдагсдын нэр утгаа алдатлаа өргөжжээ. Одоогийн байдлаар алагдсан гэж бичигдсэн бояруудын нэрс 500 гарсан агаад Мамайн холбоотон Рязаны, Литовын харьяаны Брянск, Дорогобужийн боярууд хүртэл орчихсон аж.

Энд тулалдааны явцын элдэв сониныг дэлгэрүүлэн бичих бодол агуулсангүй. Гагцхүү Оросын ихэнх түүхчдийн бичээд байгаа шиг Алтан Ордныг дарж, Монголын дарлалаас гарсан хэрэг бус, улсын дотоодын засгийн эрхийн төлөөх тэмцэлд  идэвхийлэн оролцсон, яг тулалдаан болох үед баруун хязгаарын “босуул, хулгай” болсон Мамай ноёныг дарсан хэрэг байсныг л харуулахыг чармайв. Алтан Ордны улсын түүхийн нүдээр харвал Куликовын талд засгийн эрхэнд санаархсан, даварсан ноён Мамайг хараат улсын ван Дмитрий даран сөнөөсөн явдал болсон бол Оросын түүхийн нүдээр харвал Оросууд анх удаа монголын их цэргийг томоохон тулалдаанд амжилттай бутцохиж, Оросын вант улсууд нэгдмэл байвал ялан дийлж болохыг ухаарсан явдал болсон гэж үнэлэх нь зүйтэй хэрэг буйзаа. Одоо цагийн бидэнд ойлгомжтой байх үүднээс хэлэхэд Куликовын тулалдаан нь 1941 оны Москвагийн дэргэдэх тулалдаантай зүйрлэж болох ялалт байсан бөгөөд Фашист Германыг даран сөнөөхөд дахиад цус урсгасан 4 жилийн дайн хийсэн бол Алтан Ордны дарлалаас гарахад дахиад 100 жил дутуу байлаа.

Мамай ноёныг ялсаны дараа Дмитрий ван Алтан ордны хаан Тохтамышд элч зарж, эсэргүү хулгайг даран сөнөөснөө “илтгэсэн” байна. Ялагдан зугтсан Мамай ноёны цэргийг домогт Калка голын эрэгт Тохтамыш хааны цэрэг хүлээж байжээ. Мамай ноёны жанжнууд хууль ёсны хаан Тохтамышд байлдалгүй бууж өгөв. Мамай ноён цааш Хар тэнгисийн Италийн боомт Кафа руу дутаан одсон ч Генуячууд араас нь ирэх нэхлэгээс айж, түүнийг хотод оруулсангүй. Орон гэргүй болсон Мамай удалгүй Крымын Солхат хотын орчимд Тохтамыш хааны цэргүүдэд баривчлагдан цаазлагдсан бөгөөд цаазлахдаа түүнд тулгасан ялуудын дотор “уулын орд руу довтолсон” хэргийг ч дурдсан байх аж. “Орда Залесская” буюу “Уулын орд” хэмээн тэр цагт Москвагийн вант улсыг нэрлэж байсан бөгөөд Алтан Ордны харьяа улс гэж үзэж байсныг энэ баримт дахин гэрчлэх бөлгөө.

Text Box:  
Тохтамыш хаан Москваг эзлэн шатаасан нь
Мамайн хүү Хияд овогт Мансур Куликовын тулалдааны дараа өөрийн цэрэгтэй Литовын их ванд дагаар орж, түүнд Витовт вангаас Глинск, Глинница, Полтав хотуудыг эзэмшилд нь өгчээ. Энд суурьшсан Мамайн удмынхан Глинский гэх овгийн нэр авсан аж. Хожим Литовын Вант улс, Польшийн вант улс хоёр нэгдэх үед Михаил Глинский ван үүнийг эсэргүүцэн бослого гаргаж, Оросын III Василий их ванд дагаар орсон байна. Глинскийн удмын язгууртан бүсгүй Еленатай Василий их ван гэрлэж, дундаас нь Иван нэртэй хөвүүн мэндэлсэн нь хожим Оросын анхны хаан болсон “Догшин” хочит IV Иван хаан билээ. 1501 онд Их Ордын хаан Шейх Ахмад Глинский ванд захидал бичихдээ: “Хияд удмын Мамай вангийн хөвүүд” гэж нэрлэснийг[1] харахад тэдний удам судрыг Алтан Ордонд сайн мэдэж байжээ.

Тохтамыш хаан Дмитрий вангаас Мамайд төлөөгүй хоёр жилийн татвар буюу 8000 рублийг нэн даруй нэхэмжилсэн бөгөөд Дмитрий төлөхөөс цааргалжээ. Үүний хариуд 1382 онд Тохтамыш хаан Орост цэрэглэн орж ирж, Москваг эзлэн шатаав. Дмитрий ван энэ удаа сөрөн байлдалгүй, Москваг орхин, цэрэг цуглуулах нэрээр дутаан одсон бөгөөд Оросын судар бичигт дурдсанаар “оставиша город ибо законнаго царя бояхуся (хууль ёсны хаанаас эмээж, хотыг орхин одсон)” гэсэн байх ажээ. Нэгэнт хууль ёсны хаан ирсэн тул Оросын бусад вангууд түүнд цэрэг илгээсэнгүй.

Энэ үед Новгородын голын дээрэмчид – ушкуйникууд Ижил мөрний хотуудыг дээрэмдсэн хэрэг гарсан тул Дмитрий ван Новгородыг дайлаар мордож, учирсан хохирол 8000 рублийг гаргуулан авч, энэ мөнгөөр Тохтамыш хааны татварын өрийг дарж цайруулсан байна. Өрөө цайруулсаны дараа тэрбээр хүү Василийгаа Тохтамыш хаанд илгээн байж, гэмээ цайруулан, хүүдээ Москвагийн их вангийн хэргэм залгамжлах зарлиг авчээ. Харин болж өнгөрсөн энэ түүх хожим Оросын түүхчдийн бичсэн ном, судруудад дөвийлгөгдөн, Мамай хаан Алтан Ордны цэргээр Оросыг дайлахыг завдсан, Доны Дмитрий ван Мамай хааныг дарж, Орос орныг Монголын дарлалаас чөлөөлөх замыг нээсэн гэсэн домог болон хувирчээ. Татварын маргаанаас эхэлсэн


[1] А. А. Шенников. Княжество потомков Мамая. Ленинград. 1981. Хуудас 20-22

зөрчил ийнхүү түүхэнд үлдсэн том тулалдаан болон тэмдэглэгдэж, Монголын бас нэгэн “мушгигдсан түүх” болон үлдсэн ажгуу.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах