Кэрри Андервуд Трампын тангараг өргөх ёслолд оролцохоор болжээ
Уран бүтээлч Кэрри Андервуд ирэх долоо хоногт Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын тангараг өргөх ёслолд оролцоно гэж тангараг өргөх хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Энэхүү явдал нь Трампын хоёр дахь тангараг өргөх ёслол найман жилийн өмнөх анхны тангараг өргөх ёслолоос ч илүү өргөн болж магадгүй байгаагийн дохио юм.
2005 онд "American Idol" шоунд түрүүлснийхээ дараа карьераа эхлүүлсэн Андервүд нэгдүгээр сарын 20-нд Трамп тангараг өргөх ёслолд "America the Beautiful" дуугаа тоглохоор болжээ.
Мөн дуурийн дуучин Кристофер Маккио төрийн дууллаа эгшиглүүлнэ.
Трампын тангараг өргөх ёслол Бямба гарагт Виржиниа мужийн Стерлинг дэх гольфын клубт болно гэж тангараг өргөх хороо даваа гарагт мэдэгдсэн билээ.
Тангараг өргөх өдөр Ерөнхийлөгч Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд сүмийн мөргөл, цай уух зэргийг үйлдэнэ. Мөн Пенсильванийн өргөн чөлөөгөөр парад болон нээлтийн үйл ажиллагаа болох юм.
Эх сурвалж: CBS
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх