Линь Жянь: Тайваний асуудал бол Хятад АНУ-ын харилцааны давж болошгүй нэгдүгээр улаан шугам юм
Хятадын Гадаад харилцааны яамнаас Тайваний асуудлаар өөрсдийн хатуу байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал, Долдугаар сарын 15-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалжээ.
Тэрбээр, АНУ нь Хятадын Тайваньд зэвсэг худалдан, нэг Хятадын зарчим болон Хятад АНУ-ын гурван хамтарсан мэдэгдэл, ялангуяа “Наймдугаар сарын 17”-ны мэдэгдлээс ноцтой зөрчиж, Хятад Улсын дотоод засаглалд ноцтой хөндлөнгийн оролцоо хийж, Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ноцтой хохироож байна. Сүүлийн үед АНУ-аас Тайваньд зэвсэг борлуулахыг гэрээгээр дааж авсан гол бизнес эрхлэгч болон дээд зэрэглэлийн удирдах хүмүүс, түүнчлэн сүүлийн жилүүдэд АНУ-аас Тайваньд зэвсэг борлуулах, Тайваньд очиж, “Тайвань АНУ-ын Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн форум” гэгчид оролцсон зэвсэг үйлдвэрлэлийн компанид хариу арга хэмжээ авна.
Тайваний асуудал бол Хятад улсын язгуур ашиг сонирхлын гол цөм бөгөөд Хятад АНУ-ын харилцааны давж болошгүй нэгдүгээр улаан шугам юм. Тайваний асуудлаар ямар ч өртөг зарцуулахгүйгээр улаан шугам гишгэхийг горьдох хэрэггүй гэжээ.
Сэтгэгдэл үлдээх