Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д хүргүүллээ
Энэ сарын 19-нд АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж намын даргаа сонгосон юм. Тус хуралд оролцсон Үндэсний бодлогын хорооны 152 гишүүний санал авснаар АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр ялалт байгуулсан.
Улмаар өнөөдөр Ардчилсан намын нэр бүхий гишүүд Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ.
Сэтгэгдэл үлдээх