Цэс Close

Л.Гүндалай: Би иргэдээ баяжуулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байна. Улс төрийн нам эвслүүд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ зарлах өдөр айсуй.

Өнгөрсөн жил гадаадад гацаж байгаад эх орондоо ирж, согтуу лайвдаж байсан Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай саяхан Ардчилсан намд элсэж, даргын сонгуульд нь өрсөлдсөн. Ард түмнээ хайрлая намын даргаар эхнэр Л.Аззаяагаа бүртгүүлсэн эрхэм улс төрч өнөөдөр өөрийнхөө нэрийг Ерөнхийлөгчид  дэвшүүлж байгаагаа зарлалаа.

Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвших бүх болзлыг хангасан,  гэр бүлээ баяжуулсан, хүүхдийн мөнгө өгч хүүхдүүдийг баяжуулсан одоо иргэдээ баяжуулж чадна хэмээн мэдэгдлээ. 

Эргэн сануулахад... 2000 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгийн 45-р тойрогт бие даан нэр дэвшиж ялалт байгуулж байсан юм. Гүндалай УИХ-ын гишүүн болсныхоо дараа Ардчилсан Намд элсэж, тухайн үед түүнийг оролцуулаад хоёрхон суудалтай болоод байсан Ардчилсан Намын дуу хоолойг УИХ-ын танхимд хүргэж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах