Цэс Close

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС баригдвал Монгол Улс эрчим хүчний хараат байдлаасаа гарна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрбээр, "Эрдэнэбүрэнгийн УЦС Тайширын цахилгаан станцаас 9-10 дахин хүчин чадалтай гэсэн үг. Эрдэнбүрэнгийн УЦС зөвхөн Ховд аймгийн эрчим хүчийг хангах бус нэгдсэн эрчим хүчний төвлөрсөн системд нэлээд том хэмжээний хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтын гэрээ нь шийдэгдчихсэн. Энэ жилдээ юм уу ирэх оны эхэнд зурагдчихна. Түүнчлэн хэд хэдэн газар УЦС баригдахаар яригдаж байгаа. Анх энэ УЦС-ыг яригдаж байх үед л байгаль экологид сөрөг нөлөө үзүүлнэ гэж байсан. Одоо харахад байгаль экологид эерэг нөлөө үзүүлсэн байгаа юм. Эгийн гол бол тохируулгын станц. Эрдэнэбүрэн, Эгийн гол хоёр хэрвээ зэрэгцээд баригдчихвал манайх эрчим хүчний салбарт үнэмлэхүй том хэмжээнд алхлаа. Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС баригдчихвал Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарч маш том стратегийн нүүдэл хийнэ. Энэ бол хол биш цаг.

Таван толгойн цахилгаан станцын бүтээн байгуулалт энэ намар эхэлнэ. Заавал өөр нэг улсаас эрчим хүчээ аваад байх шаардлагагүй болно. Хоёрдугаарт, яагаад бид эрчим хүчээ экспортлож болохгүй гэж. Үүн дээр баруун бүс нутагт маш том боломж бий. Баруун бүс нутаг бол салхи, нарны орон зай бусад нутгаас тохиромжтой гэж үздэг юм билээ. Энэ судалгаан дээр БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, ОХУ-ын Засгийн газартай хамтарч ажиллаж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах