Цэс Close

Л.Чинбатын хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт өгчээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 2023.06.15-ны өдөр Гацуурт ХХК-ний захирал Л.Чинбат нь бусдыг авто машинаар хөөсөн, дайрахыг завдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дууссан байна.

Тодруулбал, дээрх хэрэгт Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,

яллагдагч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/

яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/

яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах