Л.Энх-Амгалан: Гадаад улсын нэрээр нэрлэгддэг, ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг нь мэдэгдэхгүй 47 сургууль байгаа
Монгол Улсад гадаад улсын нэрээр нэрлэгддэг, ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг нь мэдэгдэхгүй 47 сургууль байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр, Хувийн хэвшлийн, олон улсын хөтөлбөртэй сургуулиуд дээр шалгалтууд хийж байна.
Өнөөдөр надад өгсөн мэдээллээр Сингапур, Америк, Финланд, Турк, Хятад сургууль гээд улс орны нэрээр нэрлэгддэг үйл ажиллагаа нь ойлгомжгүй, ямар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь мэдэгдэхгүй 47 сургууль байна.
Мөн Кембрижийн хөтөлбөртэй гэдэг мөртлөө олон улсын Кембрижийн сертификатаа аваагүй, хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиуд ч бий. Тиймээс хоёр долоо хоногийн дараа олон улсын хөтөлбөртэй болон олон улсын нэр барьж үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн гэлээ.
Сэтгэгдэл үлдээх