"Мазаалай-2025" Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд 10 орны уран бүтээлчид оролцож байна
"Мазаалай-2025" Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 23-26-нд болж байна.
Тус тэмцээн Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болохоос гадна олон улсад өөрийн орныг сурталчилж буйгаараа онцлогтой.
Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү тэмцээнд ОХУ, БНХАУ, Малайз,Чех, Якут , Польш, Америк, Солонгос, Мексик улсаас 14 урлаач оролцож, дотоодын 6 багийн 28 уран бүтээлч сийлбэрээ урлаж байна.
2000 оны эхээр Монголд мөсөн сийлбэрийн урлаг танигдаж эхэлсэн бөгөөд өдгөө Монголын уран бүтээлчид олон улсад тогтмол тэргүүн, дэд байр эзлэн, эх орноо сурталчилж, уламжлалт гар урлал, хийц сэтгэлгээг шингээсэн бүтээлүүдээрээ дэлхийд нэгэнтээ танигдан байр сууриа олсон байна.
Монгол уран бүтээлчид олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаанд тогтмол амжилт гарган оролцохоос гадна олон улсын шүүгч, зохион байгуулагчаар ажиллах болжээ. Энэ жил “WELCOME TO MONGOLIA” сэдвийн тэмцээнд оролцож буй 14 багийн уран бүтээлчид өөрсдийн зохиомжоо гарган 14 өөр утга санаа илэрхийлэл бүхий бүтээл туурвих юм.
Олон улсын мөсөн сийлбэрчдийн тэмцээний зохион байгуулагчаар Байгаль Орчин, Аялал, Жуулчлал, Залуучуудын Яам, Монголын Үндэсний Мөсөн Сийлбэрийн холбоо ажиллаж байна.
Энэхүү тэмцээнийг 2024 оноос Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамны санаачилгаар 2024 онд “SAVE MАZAALAI” үйл ажиллагааны хүрээнд Sky Resort цанын баазад анх удаагаа зохион байгуулж 7 орны 24 уран бүтээлчид оролцож байв.
Сэтгэгдэл үлдээх