Цэс Close

Малайзийн хэрэгт С.Батболдыг гүтгэж байгаагийн ард хэн байгаа вэ?

Сонгууль дөхөөд ирэхээр гадны хэвлэлээр захиалгат гүтгэлэгт мэдээлэл гаргаад, үүнийг Монголд үнэн мэтээр сэвдэг хар технологи явуулдаг нь хэдийнээ тодорхой болсон. Хэний захиалга, санхжүүжилттай, хаанаас явуулдаг нь ил юм.

Энэ УИХ-ын 2024 оны сонгууль дөхөж буйтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Батболдыг хаа байсан Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакын авлигын шүүх хурлын үеэр яригдсан мэдээлэлтэй “хүчээр” нааж холбогдуулан, ээлжит гүтгэлэг тарааж эхлэв. Гурван жилийн өмнө Нью-Йоркийн шүүхэд Монголын талаас оролцоотойгоор нэгэн хуурамч нэхэмжлэл ирүүлсэн нь С.Батболдыг БНСУ-ын бизнес эрхлэгч Чон Чү Ён-той холбоотой гэх гүтгэлэг байв. Энэ талаар Монголын хэвлэлээр гуйвуулсан мэдээллүүд ч их гарч байв. Нью-Йоркийн шүүх ирсэн нэхэмжлэлийн дагуу шалгасны эцэст тэдгээр бизнес эрхлэгчид, оффшор компанитай Монголын улстөрч С.Батболд нь ямарваа нэгэн байдлаар огт холбогдолгүй болохыг нь албан ёсоор 2021 онд эцэслэн тогтоосон. Хуурамч нэхэмжлэл нь олон улсын шүүхийн өмнө “бүдэрч”, үнэнд гүйцэгдсэн байтал зорилготойгоор өнөө л ээлжит гүтгэлгээ Малайз улсаар үргэлжлүүлж байна. Ер нь үе үеийн сонгууль болохын өмнөхөн УИХ-ын гишүүн С.Батболдыг хил дамнасан гүтгэлэгт мэдээллээр харлуулж, хар пиарын технологи явуулж гаршсаны ард захиалагч эзэн байгаа нь тодорхой. Харин тэр хэн бэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах