Цэс Close

МАН, МАХН-ын нэгдэл нь генсек Д.Амарбаясгалангийн зүтгэл

МАН, МАХН-тай нэгдчихлээ. Хоёр намын шат шатны удирдлагууд зөвшилцөл, хамтарсан хурлыг удаа дараа зохион байгуулж өнөөдөр албан ёсжуулчихлаа. Хоёр нам нэгдэж, эвсэх нь эртнээс яригдсан асуудал. Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, Д.Цэвээнжав, Ө.Дорждэрэм, Ч.Хурц тэргүүтэй МАН-ын ахмад гишүүдээс МАХН-тай нэгдэх уриалгыг удаа дараа гаргаж байв.

МАН, МАХН угшил гарвал, улс төрийн үзэл баримтлал нэгтэйн хувьд хоёр нам нэг бодлого, нэгдмэл зорилтоор нэг дээвэр дор байх нь Монголын улс төрд ололт юм.

Манай улсад Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам бий.  Магадгүй ихэнхийг нь олон нийт мэдэхгүй ч байх.  Бараг үхмэл шахуу, үйл ажиллагаа явуулдаггүй, гишүүнчлэл нь тодорхойгүй, намын байргүй. Намын бүртгэлийн гэрчилгээ тамгаа халааслаад л явж байдаг.  Тэгээд бүр улс төрийн намын голлох  лидерүүдийн халаасанд энэ 36-ын ихэнх нь байдаг. Сонгууль, улс төрийн үйл явдал өрнөхөөр л ашиг хонжоо олчих санаатай халаасны нам болон, сураг алдарсан баахан нам гараад ирдэг. Гаргаад ирдэг ч гэж хэлж болох. Улс төрийн тоглолтуудад орно. Бас чиг хөөрхөн тоглож шоглоно. Гай болно.

Нэг хүний халаасны нам нь улс төрийн үйл явдал, өрнөл дээр л ашиг хонжоо эрэлхийлэн хувиа борлуулж довоо шарлуулдгаас Монголын нийгэмд тустай зүйл нэг ч санй зүйл хийдэггүй нь батлагдсан үнэн.

Бодлого ч үгүй, зорилт ч үгүй нам нэр зүүсэн халаасны намуудаасаа салах цаг болсон.   

Эдний дэргэд МАН нэгтгэгч хүчтэй, бодлого зорилт нь ч тодорхой. Улс орон, нийгмийн тулгамдсан асуудалд буурь суурьтайгаар бодлого тодорхойлж чадаж байна.  

Намын генсек Д.Амарбаясгалан энэ удаа улс төрийн ончтой нүүдлээрээ хэдэнтээ яригдсан намын нэгтгэлийг бүр эцэслэлээ.

Д.Амарбаясгалан бол хийгүй, цэгцэрсэн, намын шинэ үеийн лидер.  Ирж буй цагийн дууг дуулах  улстөрч. Энэ нь ч сүүлийн үеийн хэд хэдэн сонгуульд намаа хэрхэн авч орж ялалтад хүргэснээс нь харагдсан.  

МАН, МАХН нэгдсэнээр жишиг болж, халаасны намуудыг түлхэж, улс төрийн хагарал тэмцлийг хумьж буй нь талархууштай юм.

                                                                                        Б.АНХМАА

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах