Цэс Close

Маргааш Боаогийн форум нээлтээ хийнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Боаогийн Азийн чуулга уулзалт гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Хятадын Хайнань мужийн Боао хотод зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Тодорхойгүй дэлхий: Эв нэгдэл хамтын ажиллагаагаар сорилтод хандан, нээлттэй багтаамжтай байдлаар хөгжлийг ахиулъя” гэх сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян  тус чуулга уулзалтын нээлтийн ёслолд урилгаар оролцон, үндсэн илтгэл тавихаар болжээ.

Азийн Давос" гэгддэг Боаогийн Азийн чуулга уулзалтын үеэр нийт 50 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сонирхуулахад, Азийн төлөөх Боаогийн форум нь анх 2001 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус олон улсын байгууллага юм. Тус байгууллагын үйл ажиллагаа нь бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжих, Азийн улс орнуудад хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэхэд чиглэдэг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах