Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол болно
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 13:00 цагаас сугалааны тохирлыг явуулах бөгөөд орон даяар шууд дамжуулах юм. Тохиролд 2023 оны гуравдугаар сарын 01-ээс 31-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой
Сэтгэгдэл үлдээх