Цэс Close

Махны машинд гараа хавчуулсанд есөн настай хүүд тусламж үзүүлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо өсвөр насны хүүхэд мах машинддаг цахилгаан машины сэнсэнд гараа хавчуулсан тухай дуудлага зургаадугаар сарын 21-ний 18:22 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 9 настай хүү махны цахилгаан машинд гараа хавчуулсан байсныг “Холматро”-ын задаргааны багаж ашиглан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах