Цэс Close

Ма Жаошю: "Бүс ба Зам" санаачлагыг хамтын ажиллагаанд шинэ, бодит ахиц дэвшил гаргах шинэ эхлэл гэж үзэж байна

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-д зохион байгуулагдаж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалтаас мэдээлж байна. 

БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошю  “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалтын бэлтгэл ажлын явц, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд өнгөрсөн арван жилд олсон ололт амжилт, дэлхийн эдийн засгийн хөгжилд тус санаачилгын оруулсан хувь нэмрийн талаар дотоод болон гадаадын сэтгүүлчдэд танилцуулаа.

Тэрбээр, "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалт бол энэ жил Хятад улсаас зохион байгуулж байгаа хамгийн чухал дипломат арга хэмжээ юм. Учир нь энэ жил "Бүс ба Зам" санаачилгын 10 жилийн ойн тохиож байна. БНХАУ-ын дарга  Ши Жиньпин "Бүс ба зам" чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож, үндсэн илтгэл тавьж, зочдод хүндэтгэлийн цайллага, хоёр талын арга хэмжээ зохион байгуулах болно.

Энэ удаагийн чуулга уулзалт “Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор болж байна. Нээлтийн үйл ажиллагаанаас гадна өндөр түвшний гурван чуулга уулзалтыг нэгэн зэрэг зохион байгуулж, ногоон хөгжил, дижитал эдийн засгийг гүнзгийрүүлэн хэлэлцүүлэх бөгөөд худалдаа, иргэд хоорондын харилцаа зэрэг сэдвийн хүрээнд зургаан сэдэвчилсэн форум зэрэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн бонд, судалгааны төвүүдийн солилцоо, торгоны зам, үндэстэн дамнасан хамтын ажиллагаа, далайн хамтын ажиллагааг танилцуулахаах төлөвлөсөн.

Улмаар форумд оролцогчдын хүрсэн зөвшилцлийг нэгтгэн, "Бүс ба Зам"-ын өндөр чанартай хамтын ажиллагааны ирээдүйн чиглэл, гол чиглэлийг тодорхойлох зорилгоор нэгдсэн мэдэгдэл гарах бөгөөд дээд түвшний гурван форум, сэдэвчилсэн зургаан форумын хүрээнд хүрсэн үр дүнг танилцуулах зорилгоор "Олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлын жагсаалт, практик төслүүд"-ийн жагсаалтыг гаргах болно.

Мөн форумын үеэр БНХАУ болон гадаадын бизнес эрхлэгчид хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны хэд хэдэн төсөлд гарын үсэг зурна.

Одоогийн байдлаар дэлхийн 140 гаруй улс орон, 30 гаруй олон улсын байгууллагын төлөөлөл, тэр дундаа төрийн удирдагчид, олон улсын байгууллагын тэргүүнүүд, яамдын албан тушаалтнууд, бизнесийн салбар, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудын  4000 гаруй төлөөлөгч тус форумд оролцохоор бүртгүүлээд байна.

Хамтын ажиллагааны баримт бичиг, санаачилга, механизмын хэлбэр, төсөл, санхүү, арга хэмжээний хувьд ч тус санаачлага томоохон үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

Оролцогчид бүгд "Бүс ба зам" санаачлагыг дэмжих, хамтын хөгжлийг дэмжих зорилгоор форумд оролцож байгаа. Цаг үеийн өөрчлөлт, тогтворгүй энэ цхг үед "Бүс ба зам" санаачлага нь  хэрхэн үр өгөөжөө өгснийг харуулж, Хятад улс 20 дахь удаагийн үндэсний дипломат харилцааг бүх талаар ахиулахад хүрсэн шинэ ахиц дэвшлийг танилцуулах болно.

Гурав дахь удаагийн форумд бид ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд үүгээр дамжуулан  "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны сүүлийн 10 жилийн үнэ цэнэтэй туршлагыг дүгнэж, шинэ шатанд "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны өндөр чанарын төлөвлөгөөг гаргаж, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна.

Тэрбээр үргэлжлүүлэн "Бүс ба зам" санаачлага нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны томоохон санал бөгөөд хүн төрөлхтний  хамтын нийгэмлэгийг байгуулах бодит үйл ажиллагааны чухал платформ юм.

Тус санаачлага хэрэгжиж эхэлсэнээр  дэлхийн эдийн засгийн өсөлтөд хүчтэй түлхэц өгсөн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Бүс ба зам" санаачдагын хүрээнд бодит үр дүн үзүүлсэн олон ажил байгаа. Одоогийн байдлаар тус санаачлагын хүрээнд бид хамтын ажиллагааны 3000 гаруй төслийг тохиролцож, нэг их наяд хүртэлх долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Улмаар Хятад-Европ чиглэлийн төмөр замын буухиа тээвэр хэвийн ажиллаж байна. Олон улсын хуурай-далайн худалдааны шинэ коридор өргөжиж байна. Агаар дахь торгоны зам хүчин чадал, хурдаараа өргөжиж байна. Энэ бүхэн "Бүс ба Зам"-ын түнш орнуудын харилцаа холбоог мэдэгдэхүйц нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлсэний үр дүн гэж харж байна.

"Бүс ба Зам"-ын хамтын ажиллагаа түнш орнуудад Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд сууж, ядуурлыг арилгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүчин чармайлтыг дэмжсэн юм. Хятадын аж ахуйн нэгжүүд түнш орнуудад байгуулсан эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсэд орон нутгийн иргэдэд 420 мянга гаруй ажлын байр бий болгожээ.

"Бүс ба Зам" хамтын ажиллагаа нь хамтын ашиг тусын төлөө өргөн хүрээтэй зөвлөлдөх, хамтын хувь нэмэр оруулах дэлхийн засаглалын философийг баримталж, сөргөлдөөн, саад бэрхшээлийн оронд харилцан яриа өрнүүлэх, саад тотгорыг арилгахын тулд бүх нийтийг хамарсан байдлыг дэмжсэн арга барил юм.

"Бүс ба зам" санаачлага нь дэлхий нийтэд нээлттэй, хүртээмжтэй санаачлага юм. Бид эрх тэгш, найрсаг зөвшилцлийг үргэлжлүүлэн баримталж, энэхүү санаачлагаа бусад орны хөгжлийн стратегитай уялдуулахын төлөө идэвхтэй ажиллах болно.

Сүүлийн 10 жилийн хугацаанд "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагаа нь бүх түншүүд болон олон зуун сая хүмүүст ашигтай үр дүнтэй үр дүнд хүрсэн. Гурав дахь чуулганаар бид бүх талуудтай зөвшилцөлд хүрэх, туршлагаа нэгтгэн дүгнэх, ирээдүйг төлөвлөх, "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагаанд шинэ, бодит ахиц дэвшил гаргах шинэ эхлэл гэж үзэж байна.

Бид өргөн хүрээнд зөвлөлдөж, хамтын ашиг тусын төлөө хамтран хувь нэмэр оруулах зөв зарчмыг баримталж, нээлттэй, ногоон, цэвэр хамтын ажиллагааны гүн ухаанд тууштай байж, хамтын ажиллагааг өндөр стандарттай, тогтвортой, хүн төвтэй болгоно. Бид түншүүдтэйгээ хамтран "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд, илүү гүнзгий, өндөр түвшинд ахиулж, хамтын хөгжил, хөгжил цэцэглэлтийн зорилгын төлөө тасралтгүй ахиц дэвшил гаргах болно" гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах