МИАТ: Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажиллах нэгж: Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын алба
Ажлын байрны нэр: Чанар баталгаажуулалт хариуцсан ахлах байцаагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Монгол Улсын иргэний нисэхийн тухай хууль, иргэний нисэхийн багц дүрэм болон Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA)-ны IOSA, ISAGO стандарт шаардлагын дагуу чанар баталгаажуулалтын хөтөлбөр боловсруулах, аудит, үзлэг шалгалт зохион байгуулах, тасралтгүй сайжруулалт хийх;
- “МИАТ” ТӨХК-ийн Чанарын бодлого болон чанарын үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг жил бүр шинэчлэн тодорхойлж, удирдлагын дүн шинжилгээний хурлаар хэлэлцүүлэн батлуулах;
- Албаны байцаагч нарын гүйцэтгэсэн аудит, үзлэг шалгалтын иж бүрдэл, стандарт шаардлагын нийцэл болон үр дүнтэй байдалд хяналт тавих, дагалдах аудит шаардлагатай эсэхийг тодорхойлох;
- Албаны байцаагч болон итгэмжлэгдсэн аудитор нарыг холбогдох зааврын дагуу жилд нэг удаа үнэлэх, үр дүнд суурилсан мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах;
- Чанарын удирдлагын тогтолцооны (QMS) баримт бичгийг олон улсын стандарт, хууль тогтоомж, салбарын шилдэг туршлагад нийцүүлэн боловсруулж, тасралтгүй шинэчлэн сайжруулах, хэрэгжилт, хүчин төгөлдөр байдлыг хянах;
- Компанийн гаднын гэрээт үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хяналт болон гаднаас нийлүүлэх нислэг, үйлдвэрлэлийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх бараа, бүтээгдэхүүний чанарын хяналтыг холбогдох заавар, журамд тусгаж, хэрэгжилтэд хяналт тавих.
Боловсрол, мэргэжил:
- Инженер, эдийн засаг, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
- Иргэний нисэхийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, Англи хэлнээс гадна хоёрдогч гадаад хэл эзэмшсэн бол давуу тал болно.
Мэргэшил:
Чанар баталгаажуулалтын чиглэлээр болон IATA-ийн, эсхүл эрх бүхий байгууллагын (SMS, QMS, SEMS гэх мэт) дараах сургалтуудад хамрагдан гэрчилгээжсэн бол давуу тал болно.
- Aviation internal auditor
- Aviation lead auditor
- Quality management system;
- Safety management system
- Safety risk management
- Root cause analysis
- Document control system
Ажлын туршлага:
- 5-аас доошгүй жил чанар баталгаажуулалт болон аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны чиглэлээр аудитор, эсхүл байцаагчаар ажилласан;
- Агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлээр аудит шалгалт хийж байсан, аудитын баг ахлан ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Тавигдах шаардлага:
- Англи хэлний TOEIC-ийн 700-аас дээш оноотой байх, эсхүл түүнтэй дүйцэхүйц Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоосон гэрчилгээтэй байх;
- Хараат бус, бие даасан, үнэн зөв үнэлэлт, дүгнэлт гаргах, алдаа, дутагдлын эх үүсвэрийг гаргах чадвартай байх;
- Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн багц дүрмүүд болон аюулгүй байдлын тогтолцоо, MNS ISO 9001:2016, чанар баталгаажуулалт, нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээр зохих мэдлэгтэй;
- Байгууллагын хэмжээнд гарч буй өөрчлөлтийн хүрээнд “Change management”-ийг хэрэгжүүлэх чадвартай байх;
- Заавар, журмыг холбогдох хууль, дүрмийн нийцлийн дагуу хянаж, боловсруулах чадвартай байх;
- EASA, TCO, CAAM, FAA гэх мэт удирдах газруудтай “compliance”-ийн чиглэлээр ажиллах чадвартай байх;
- Байгууллагын хэмжээнд болон өөрийн хариуцсан чиглэлээр залруулах болон сайжруулах арга хэмжээг хянах, үр дүнтэй байдал, гүйцэтгэлд хяналт тавьж, эрсдэлд суурилсан арга барилаар ажиллах, дүгнэлт хийх чадвартай байх;
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй, аудитын хараат бус байдал болон нууцлалыг бүрэн хангаж ажилладаг байх;
- Өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх.
Бүрдүүлэх материал:
- “МИАТ” ТӨХК-ийн ажилтны анкет; https://www.miat.com/download/miat-anket.pdf
- Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
- Англи хэлний онооны хуудас;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл; /гараар бичсэн/
Материал хүлээн авах:
Бүрдүүлсэн материалыг 2025 оны 10-р сарын 10-ны өдрийн 16.30 цаг дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/ хүлээн авна.
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;
Харилцах утас: 70700044 /1052/ (Даваа-Баасан, 08:00-16:30)
Сэтгэгдэл үлдээх