МИАТ ТӨХК Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ

Монгол улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Сингапур чиглэлийн шинэ нислэгээ нээх гэж буй талаар мэдэгдээд байна. Тус чиглэлд энэ оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн долоо хоногт хоёр удаа буюу мягмар, бямба гарагуудад шууд нислэг үйлдэж эхлэх юм.
Сингапур улс нь далайн зүүн өмнөд Азийн бүрэн эрхт арлын хот юм. Сингапур улсын газар нутаг нь нэг гол арал, 63 дагуул арлуудаас бүрддэг бөгөөд газар нутаг нь нөхөн сэргээлтийн өргөн цар хүрээтэй төслүүдийн үр дүнд улс орон тусгаар тогтносноос хойш 25% -аар нэмэгдсэн байдаг. Сингапур бол дэлхийн хамгийн олон жуулчин авсан хотуудын 5-рт, Ази, Номхон далайн орнуудын 2-рт ордог.
Тийз захиалга болон бусад мэдээллийг +976 11 333-999 дугаараас болон МИАТ ТӨХК-ийн үндсэн сайт, Facebook хуудсаас авах боломжтой.
- Тийз борлуулалтын салбар 1 - Encanto tower, 1 давхарт (Даваа-Баасан 09:00-19:00) (Бямба, Ням 10:00-15:00), Утас: +11 322118
- Тийз борлуулалтын салбар 2 - Naran Mall баруун жигүүр, 1 давхарт (Даваа-Баасан 09:00-19:00) (Бямба, Ням 10:00-15:00), Утас: +11 322 144
Сэтгэгдэл үлдээх