Цэс Close

МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээжээ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдөр Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээгээд байна.

Ингэснээр Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн төв болох Сингапур хотруу хүрэх шинэ гарц нээгдэж байна. Мөн Сингапураар дамжин цааш Зүүн Өмнөд Азийн Филиппин, Малайз, Индонез болон Австрали зэрэг олон улс руу нисэх боломж бүрдэж байгаа юм.

МИАТ ТӨХК нь 2024-2025 оны хооронд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хо Ши Мин, БНХАУ-ын Хөх хот, Шанхай мөн Сингапур зэрэг хотууд руу шууд нислэг нээж, олон улсын нислэгийн сүлжээгээ улам өргөжүүлсээр байна. Мөн ойрын хугацаанд Австрали улс болон БНХАУ-ын Эрээн хот руу шууд нислэг нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

May be an image of one or more people, people dancing and text

May be an image of one or more people and text

May be an image of dais and text

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах