Цэс Close

МИАТ ТӨХК, Etihad Airways компаниуд хамтын ажиллагаагаа эхлүүлжээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Арабын Нэгдсэн Эмират Улсын үндэсний агаарын тээвэрлэгч, дэлхийн тэргүүлэгч агаарын тээвэрлэгчдийн нэг болох Etihad Airways компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тусгай тарифийн гэрээ байгуулжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй бөгөөд зорчигчдод илүү өргөн сонголт бүхий дамжин нислэгийн боломж олгох, хоёр улсын болон гуравдагч зах зээлийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, нислэгийн сүлжээний уялдаа холбоог гүнзгийрүүлэх зорилготойн зэрэгцээ Монгол Улсыг Ойрхи Дорнодын агаарын тээврийн төвтэй шууд холбох стратегийн ач холбогдол бүхий алхам болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах