Монголын геологичид Төрийн ордонд чуулна
Эрдэс баялгийн салбарын эрхзүйн шинэчлэл хийгдэж байгаа энэ цаг үед Геологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллага болон орон нутгийн зэрэг 500 орчим төлөөлөгч оролцох зөвлөгөөнийг Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний Геологийн Алба, Ашигт малтмал, газрын тосны газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр энэ сарын 24-ны өдөр буюу Баасан гаригт Төрийн Ордны их танхимд зохион байгуулна. Монголын геологичид энэ өдөр салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Сэтгэгдэл үлдээх