Монголын топ 10 их сургуулийг зарлалаа
БШУЯ-аас их сургуулиудын эрэмбийг зарлалаа. Үүнд дараах сургуулиуд тэргүүлэв.
-
Монгол Улсын их сургууль
-
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
-
Шинжлэх ухааны технологийн их сургууль
-
Монгол Улсын боловсролын их сургууль
-
Хөдөө аж ахуйн их сургууль
-
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын, технологийн их сургууль
-
Санхүү, эдийн засгийн их сургууль
-
Отгонтэнгэр их сургууль
-
Эм зүйн шинжлэх ухааны их сургууль
-
Соёл урлагийн их сургууль тус тус орсон байна.
Энэхүү эрэмбэ нь урьдчилсан байдлаар гарсан эрэмбэ бөгөөд эцсийн дүгнэлт тавдугаар сард гарах аж.
Эрэмбийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн байдлаар 1286 хөтөлбөрийг зогсоосон. 60-аас дээш гүйцэтгэлийн үзүүлэлт хангаж буй 18 их сургууль байна. 50-аас дээш хангаж байгаа нь 30 орчим их сургууль байна. Цаашид ЭЕШ-ын босго оноог өсгөхөөс эхлүүлээд их сургуулийн чанарыг сайжруулна. Одоогийн байдлаар их сургууль төгсөж буй оюутнуудын гуравны нэг нь л ажилд орж байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх