Цэс Close

Монголын Хүүхэлдэйн театр олон улсын наадамд шилдгээр шалгарлаа

Монгол улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид 2025 оны 06-р сарын 1-10-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкальский Талисман” олон улсын үндэсний театруудын III наадамд СТА Т.Энэрэлийн зохиол, СТА Б.Даваасүрэнгийн найруулга “Морин хуур” жүжгээрээ амжилттай оролцоод ирлээ.

Наадамд оролцогчид үндэсний уран зохиол, тууль, ардын аман зохиол зэрэг эх сурвалжаас сэдэвлэсэн жүжгүүдийг үзэгчдэд толилуулснаараа онцлог байлаа.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд ОХУ, Монгол, Беларусь, Хятад, Армени зэрэг улсуудын төлөөлөл 20 гаруй театрын 400-гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд ОХУ-ын Эрхүү хотод 2025.06.01-10-ний өдрүүдэд  А.Вампиловын нэрэмжит  Хүүхэд, залуучуудын театр, Охлопковын нэрэмжит драмын театр, Загурскийн нэрэмжит хөгжмийн театр, Иркутскийн театрын коллеж, Иркутскийн драмын театрын тайзнаа тоглож 5000 гаруй үзэгчдэд толилуулсан аж.

Наадмыг зохион байгуулагчид, шүүгчид Монгол улсын хүүхэлдэйн театрын “Морин хуур” жүжигт жүжгийн онцлох чанар, жүжигчдийн ур чадвар, үзэгчдийн сэтгэлд хүрсэн байдлыг үнэлэн олгодог “Серебреной Омуль” шагналыг олгосон байна.

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын “Морин хуур” жүжгийн хувь 2024 онд нээлтээ хийсэн бөгөөд 2025 оны 05 сарын 24-нд зохион байгуулагдсан Гэгээн муза-18 олон улсын театрын наадмын хүүхэлдэйн жүжгийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарсан бүтээл юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах