“Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-нд болно
ШУА-ийн Философийн хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. Хурал 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Holiday Inn” зочид буудлын 19 давхрын хурлын танхимд болох юм байна.
Хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаан:
- Монголын нийгмийн хөгжлийн философи, монголчуудын сэтгэлгээний өөрчлөлт;
- Монгол дахь дорнын болон өрнийн философийн судалгаа, арга зүй, чиг хандлага;
- Монгол дахь шашин судлалын үүсэл;
Нийгмийн шинжлэх ухааны салбар хуралдаан:
- Өнөөгийн монголчуудын тусгаарлагдалт
- Монгол болон Орос дахь албан бус хөдөлмөр эрхлэлт;
- Монгол дахь улс төр, эрх зүйн судалгааны төлөв, хандлага;
- Орос-Монголын харилцаа, соёл иргэншлийн хандлага.
“Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэн болон Сибирийн салбар, Алс дорнодын холбооны ИС, Буриадын Улсын ИС, БНХАУ-ын Өвөр монголын Багшийн ИС, МУ-ын Төрийн албаны зөвлөл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Улс төрийн боловсролын академийн эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн ШУА-ийн хүрээлэнгүүд, төрийн байгууллагууд, Их, дээд сургууль, судалгаа шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцохоор болжээ.
Сэтгэгдэл үлдээх