Цэс Close

Монголын хөл бөмбөгийн шигшээ багуудын өмсгөлийг "TG Sport" урлахаар болжээ

Монголын хөл бөмбөгийн холбоо(МХБХ)-ны Зөвлөлийн наймдугаар сарын 04-ний хурлаар Үндэсний шигшээ багийн хувцсыг “TG Sport” спорт хувцасны үйлдвэрээр хийлгэх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу МХБХ нь Үндэсний үйлдвэрлэгч "ТОД ГЯЛАЛЗ ХХК"-тай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хөлбөмбөг, Сагсанбөмбөг, Воллейболын дээд лигийн дийлэнх багууд, Олимпын шигшээ багууд хүртэл “TG Sport”-ыг сонгон үйлчлүүлдэг.

Хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 9-р сард Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд уг тэмцээнээс TG Sport-ийн урласан өмсгөлөөр шигшээ багийн тамирчид ижилсэх болно гэж МХБХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах