Цэс Close

Монголын өсвөрийн тамирчин 21 медаль хүртжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат болон Баяннуур хотод Олон улсын хүүхдийн спортын XI наадам болж байна.

Тус наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 21  дасгалжуулагчийн удирдлага дор 125 тамирчин өрсөлдөж буй. Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар Монгол Улсын баг тамирчид таеквондо, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр 22 медаль хүртжээ. Үүнээс 13 нь алт, тав нь мөнгө, дөрөв нь хүрэл медаль аж.

Тухайлбал, таеквондочид гурав, чөлөөтийнхөн дөрөв, жүдогийнхон зургаан алтан медаль хүртсэн байна. Харин ширээний теннисний төрөлд хоёр хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэмцээн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах