Цэс Close

Монгол, Солонгосын эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийн уулзалт боллоо

БНСУ-ын Чүнбүк муж, Монгол улсын эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөгч,  эмч мэргэжилтнүүдийн уулзалт боллоо. Энэхүү уулзалтыг “PSW” ХХК зохион байгуулсан бөгөөд тус компани 2017 оноос хойш БНСУ, Монгол улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны гүүр болсоор ирсэн билээ.

Уулзалтаар хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол эмч нарыг БНСУ-д улсад мэргэшүүлэн сургах, нарийн мэргэжлийн сургалтуудад хамруулах зэрэг ажлуудыг цаашид түлхүү зохион байгуулах талаар санал солилцсон юм.  

Уулзалтанд  БНСУ-аас Юүбики ХК-ийн захирал Чан Еэ Сүл,  гадаад харилцааны хэлтсийн дарга Пак Дэ Ёл, Хана нэгдсэн эмнэлгийн гадаад харилцааны мэргэжилтэн Сун Тэ Жан, Сэжонг эдийн засгийн сэтгүүлийн эрхлэгч У Уг Гюн нар оролцож манай улсын 9 дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, төлөөлөгчидтэй нөхөрсөн уулзалт хийлээ.

Мөн тус улсын  эрүүл мэндийн салбарын дэвшилтэт технологи, эмчилгээ, үйлчилгээг танилцуулж Монгол улсдаа эмчлэгдэх боломжгүй өвчтөний өвчний түүх дээр ярилцаж, туршлага солилцов.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах