Цэс Close

Монгол Улсаас ХБНГУ-ын коллежид суралцахаар зорьж буй суралцагчид таван хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн байх шаардлагыг гурван хичээл болгох хүсэлтээ илэрхийлэв

Боловсролын сайд П.Наранбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ханна Бэкерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр энэ онд "Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, технологийн их сургуулийн хотхоны өргөтгөл" төсөл хэрэгжиж, сургуулийн орчныг сайжруулан оюутан бүр амжилттай суралцах, судалгаа хийх таатай орчин бүрдэж, “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт-2” төсөл амжилттай хэрэгжиж буйд талархлаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон IELTS, TOEFL зэрэг шалгалтын оноог Элсэлтийн шалгалтын оноотой дүйцүүлснийг хүлээн зөвшөөрөх, Германы их, дээд сургуульд элсэн орох асуудлаарх Холбооны муж улсуудын Боловсролын сайд нарын бага хурал (Kultusminister Konferenz)-aac гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсаас ХБНГУ-ын коллежид суралцахаар зорьж буй суралцагчид хамгийн багадаа таван хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн байх гэсэн шаардлагыг гурван хичээл болгох хүсэлтийг илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах