Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүс нутагт ажиллалаа. “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-ын төлөө эх орондоо эрүүл хүнс тариалахыг уриалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн олон талт санаачилгын хүрээнд хаврын тариалалтын бэлтгэл, явцтай газар дээр нь танилцах, тариаланч, ногоочид, хүлэмж, зоорийн аж ахуй эрхлэгчидтэй уулзав. Төрөөс газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлж байгаа дэмжлэг, зээл, бодлогын шийдлүүд эх орны хөрсөнд эрүүл хүнс ургуулах, хүнсний хомсдлоос сэргийлэх, импортын хүнсгүй орон болоход ихээхэн түлхэц болж байгааг тариаланчид онцолж байв. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Бид хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, экспортлох бүрэн боломжтой. Үүний тулд ургуулж, үржүүлсэн эко хүнс, ногоогоо хадгалах зоорь, агуулах, хүлэмж, урт хугацаатай, хүү багатай зээлийн эх үүсвэрүүд зайлшгүй шаардлагатайг тариаланчид онцолж байна.
Сэтгэгдэл үлдээх