Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш тангараг өргөнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж улмаар МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүы ялалт байгуулж зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогсон билээ.
Ингээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн баталсан юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг маргааш буюу зургадугаар сарын 25-ны өдрийн 11:45 цагт товложээ.
Сэтгэгдэл үлдээх