Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В3” түвшинд хэвээр үлдээв

Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В3” түвшинд хэвээр үлдээж, төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлжээ.
Монгол Улсын Засгийн газар нэгдүгээр сард 650 сая ам.долларын 2028 онд эргэн төлөх бонд гаргаж, өрийг дахин санхүүжүүлсний дараа ойрын хэдэн жилд санхүүжилтийн хэрэгцээ багасч, өнгөрсөн онтой харьцуулахад илүү тогтвортой түвшинд хүрсэн хэмээн дүгнэжээ. Түүнчлэн БНХАУ "Тэг ковид" бодлогоо сулруулж, Монголын дэд бүтэц, ложистикийн сүлжээ нээгдэн, уул уурхайн томоохон төслүүдээ өргөжүүлснээр гадаад валютын орлого аажмаар сэргэж, ДНБ-ий өсөлт ойрын хэдэн жилд боломжит түвшинд хүрэх боломжтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх