Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд нийт төрөлтийн хувь 25 орчим хувиар буурчээ
Сүүлийн 5 жилийн нийт төрөлт болон амаржсан эхийн тоон статистикийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Статистикаас харахад 2020-2024 оны хооронд нийт төрсөн хүүхэд болон амаржсан эхийн хувь хэмжээ 25 орчим хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд 2024 онд нийт амаржсан эхийн тоо 57.3 мянга байгаа нь өмнөх оноос 6.6 мянга (10.3%)-аар буурсан үзүүлэлттэй байна. Мөн нийт амаржсан эхчүүдийн 154 (0.3%) нь гэртээ төрсөн байна.
Тэгвэл 2024 онд нийт 57.8 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 6.6 мянга(10.2%)-аар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар харахад 5 дугаар сард хамгийн их буюу 5.0 мянган хүүхэд төрсөн бол 1 дүгээр сард хамгийн бага буюу 4.7 мянган хүүхэд төржээ.
Сэтгэгдэл үлдээх