Цэс Close

Монгол, Хятад хоёр улс харилцаагаа бэхжүүлж байна

БНСУ-ын хэвлэлд Монгол, Хятад хоёр улс ковид-19 цар тахлын үед харилцан бие биедээ туслалцаа үзүүлэх байдлаар харилцаагаа бэхжүүлж байгаа талаар мэдээлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан бөгөөд ковид-19 халдварт өвчин гарснаас хойш тус улсад айлчилсан анхны гадаадын төрийн тэргүүн болсон юм. Тэрээр айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа цар тахалтай тэмцэж буй хятадын ард түмэнд тусламж болгон 30 мянган хонь өгөхөө амласан. Монголын тал өнгөрсөн аравдугаар сараас шат дараатай хэрэгжүүлсэн тусламжийн 30 мянган хонь Хятадын Хүбэй мужийн эмнэлгийн ажилтнуудад хүргэгдсэн. Энэхүү тусламжийн хариуд Хүбэй мужаас ковид-19 халдварт өвчний шинжилгээний төхөөрөмжийг Монголд илгээсэн байна.

Монгол Улс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 06-ны өдөр дотоодоо короновирусын халдварын анхны тохиолдлыг бүртгэсэн. Үүнтэй зэрэгцэн Засгийн газраас нь шат шатны хатуу дэглэм тогтоосон. Энэ сарын 14-ний өдрийн байдлаар нийт 909 хүн халдвар авснаас 447 нь эмчлэгдэж байна.

Өргөн уудам газар нутаг, хүн ам цөөтэй нь давуу байдал болж хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэн коронавирусын тархалтыг тогтоож чадсан тул  энэ сарын 14-ний өдрийн 06:00 цагаас нийслэл Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг нэг шат бууруулав. Мөн 34 төрлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээжээ.

Цаашид дэглэмийг бага багаар сулруулах төлөвтэй байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар ирэх жилийн долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдийг цахилгаан, дулаан, хог, ус, уурын төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргасан талаар онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах