Цэс Close

Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

Монгол Улсын Морин хуурын чуулга Австралийн Холбооны Улсын Сиднейн Дуурийн театрт анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна.

Тодруулбал 2023 оны есдүгээр сарын 14-ний 19:00 цагаас "Үзэсгэлэнт Монгол Улс" тоглолтоо сонсогч олондоо хүргэх юм. Тоглолт болон тасалбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сиднейн дуурийн театрын цахим хуудаснаас авах боломжтой.

Морин хуурын чуулгын авьяаслаг хамт олон 31 жилийн хугацаанд дэлхийн 30-аад улсад 650 гаруй тоглолт хийжээ.

Ташрамд дурдахад Морин хуурын чуулга өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Токио хотын NHK Hall-д тоглолтоо хийхэд Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар хүрэлцэн ирж, шимтэн үзэж байв.

 

Эх сурвалж: Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах